И.Ганбат: Авлигын мөнгө хурааж буй бичлэгийг ХЭРЭГТ ХАВСАРГААГҮЙ байсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, ажлын долоон өдөр үргэлжилсний эцэст өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн юм.

Шүүхээс Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноож, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан.

Сануулахад, хэргийг шалгах явцад буюу 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан байдаг. Шүүгдэгч Г.Жаргалангийн гэрээс 1.4 сая ам.долларыг баримтжуулан хураан авч буй бичлэг өнөөдөр зарим хэвлэлд дэлгэгдсэн бөгөөд энэхүү бичлэгийг шүүхийн шатанд хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан гэдгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат хэллээ. Өөрөөр хэлбэл, уг хэрэгтэй холбоотой 28 хавтаст хэрэгт тухайн бичлэг ирээгүй гэх ба бичлэгт гарсан байршил, явцыг бичгийн хэлбэрт оруулан нотлох баримтаар ирүүлсэн байжээ.

ТУСГААРЛАГДСАН ХОЁР ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Тус хурлын шийдвэрийн талаар дүүргийн Ерөнхий шүүгч И.Ганбат “Хан-Уул дүүргийн шүүх 2020 оны тавдугаар сарын 14-22-ны өдрүүдэд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг эрүүгийн хэргийг хянан, шийдвэрлэлээ. Нийслэлийн прокуророос хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шийдсэн. Ингээд шүүгдэгч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бусдад хээл хахууль өгсөн, Г.Алтан-Очирыг бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Цолмонбаатарыг хээл хахууль авсан болон өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Э.Халиунбаяр, н.Уранчимэг нарыг бусдад хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, эдгээр хүмүүст шүүх 2-5 жилийн хорих ял шийтгэсэн.

Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос хахууль авсан үйлдлийг нотлох баримтаар тогтоож чадаагүй гэж үзсэн учраас цагаатгасан.

Мөн энэ хэрэгт Цэндсүрэн, Амгаланбаяр гэдэг хүмүүсийг холбогдуулан шалгаж, албан тушаалтны нэр барьсан, хахууль өгөхөд уучилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг сая 427 мянга 200 ам.долларыг улсын орлого болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн бие муудаж, хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Ингээд цаашид шүүх хурал үргэлжлэх боломжгүй болсон учраас Өнөрцэцэг, Сайханцэцэг нарын хэргийг тусгаарласан. Энэ хоёр хүний хэргийг Хан-Уул дүүргийн шүүх дахин хянан хэлэлцэнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 05 сарын 27

Gemte hergiin materal vildel barimt ni todorhoi baihad baigaagvi baisan geedel shvvh tasalan shiidverldeg bolchihson uym yy .Arai dendej bna .Mongolchyyd bid hvchtei temtsehgvil bol ene MAPyyd hetsej turuus tsailahgvi uym bna .

0  |  0
Nymaa(203.91.115.43) 2020 оны 05 сарын 27

Yun 5 jil we 15 aas deeshee uguuchee. Uursduu hun yllahdaa sain. Ene awilga awsan uildel bol fh ornoosoo urwasnaas ymar ch ylgaagui.

0  |  0
Зас зайл(202.9.40.69) 2020 оны 05 сарын 27

Шүүх бүүр ялзарсан газар юмдаа. Мал хулгай хийсэн бол яаж байгаа бол. Эргүүтэхдээ сайн шүү. Шүүгч шүүгчдээ хайртай гэж. Гадаадын хулгайч нартай ирээдүйгээ худалдагч нар

0  |  0
Иргэн(99.203.79.221) 2020 оны 05 сарын 26

2 үхэр хулгйлаал идэхэд хэдэн жилийн ял өгдөг мануухай шүүгч юм болдо.. энэ үхэж далдармар шүүгч..!!!!!

0  |  0
Иргэн(99.203.79.221) 2020 оны 05 сарын 26

2 үхэр хулгйлаал идэхэд хэдэн жилийн ял өгдөг мануухай шүүгч юм болдо.. энэ үхэж далдармар шүүгч..!!!!!

0  |  0
ЗОЧИН(66.181.179.142) 2020 оны 05 сарын 26

ЭНЭ ХЭРЭГТ ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛ САНДАГ-ОЧИР ХОЛБООТОЙ БАЙСАН!!! ЦАВЧААД ХАЯЧЖЭЭ !!!

0  |  0
Top