Ш.Мөнгөншагай нарыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Хурал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт эхэлж, баасан гарагт завсарласан юм.
Улмаар өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09.30 цагт эхэлж, оройн 21.00 цагт завсарласан бол өнөөдөр /2020.05.19/ шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Sumochin Batbayar yagal adilhan gadaadiinhantai niilj Elbegdorjid hahyyl ugch baisan gedeg ni il tod baihad yagaad .Hylgaich yrvagch ih hyrald ner devshegdeed yavdag bna ve .Hyrdan shyyj shiitegeej .
Onts notstoi Gadaadiinahtai niilch eh oronoo bayalgaa hahyyldan zarsan hvmvvsiig .Uyg ni nyyj haaltai hiideg uym .Shvvhiin togtoltsoo mapchisan baigaag ard tvmen medej baihad ingej bolohgvi gedegiig ard tvmend sanyylan hatyy shvvj neeltei bologmoor .Uym bologbniig nyyh .Shydarga bish togtoltsoo bidend heregvi .
Хурал ямар шатандаа явж байгаа юм бол.Мэдээлнэ үү дуусах болж байгаа юм болов уу
цаазлаач