Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Энэхүү хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд үлдсэн шүүгдэгч нарыг шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн.
Улмаар Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн билээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноож, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан.
Сануулахад, хэргийг шалгах явцад буюу 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан байдаг. Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан байрнаас их хэмжээний мөнгө, доллар хураан авч буй бичлэг өнөөдөр зарим хэвлэлд дэлгэгдээд байна.
Тэгвэл үүнтэй давхцан шүүгч нарыг шүүсэн шүүх хурлын шийдвэрийн талаар өнөөдөр /2020.05.26/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэвлэлийн хурал хийхээр зарлаад байна.
Сэтгэгдэл ( 22 )
МАНАН гаас өөр хүчин төрд гаргавал улс орон түргэн хөгжих болноо Асар их баялагтай орон шүү
Шүүгч өөрөө авилгал авчээ, монголын шүүхийн байгууллага ялзарч монголд шударга үнэ цэнэ үгүй болжээ , хэндээ итгэх вэ ? Ирээдүй улам харанхуй болж байгааг ард түмэн зэвүүтгэж байна , иым шуналын микров болсон шүүгчид 3 хан жил өгсөн нь шүүгчиын шүүгч нь бас авилгал авсан байж таарах уу . Естой нүд бүлтийлгэх юмаа муу новшнууд , шорондоо үхэж далд орог .
Шуналын туламнууд. Шүүгчид гэж ёстой үхэж байхдаа таарсан малнууд
ene 30 jild tord baisan toriinhnii gai gamshig ene shyydee, shyygchid ingeed hezeech hereg shudarga shyyhgui baigaa ni oilgomjtoi baina shdee hahuuli ogood l shorongoos sullagddag um baigaa biz muusain umnuud
yal ni dendyy baga bainaa….byr eree zeeree aldsan ulsuud shyygchid, barigdsan ni ene barigdaagui hichneen zuun hereg baigaa geed bodohoor ulsiig estoi suiryylj um hiih gesen ard tymend ch ih gai boljee
ulsiin orlogo bolgoj uursduu idej baihaar niigmiin sain saihan zuikd zartsuul
Хятад шиг авилгалын асуудалтай улсуудыг чангахан шийтгээд явчвал ... даанч үлгэр юмдаа
гэм буруутай нь тогтоогдоод өчнөөн сая /энгийн иргэд бидний ой тойнд багтахгүй/ төгрөгийг баримтаар хурааж авчихаад хэтэрхий бага ял оноож байгаа юм биш үү. Арай л юм аа
Umguulugch guai uuruu shorond oroh uu?murdun baitsaalt gej baidag yum
гэм буруугийн асуудал шийдэгдээгүй байхад хүнийг хамаагүй нэр төрийг гутааж олныг төөрөгдүүлэхээ болимоор юмаа хуулийн талаар ямар ч боловсролгүй ихэнх иргэд юмыг яаж нийтлэнэ тэр хэмжээгээр ойлгоц авсан байна авилгатай тэмцэх газар шүүх шийдвэрлээгүй хэргийн талаар хамаагүй ярихаа болимоор юмаа
Яаралтайгаар бүх шүүгчийг халж, шинээр сонгон шалгаруулалт зарлаж, шударга хуульчдыг шүүгчээр сонгооч. АВЛИГАД идэгдсэн шүүгч нартай хол явахгүй.
Манай шүүгчдийн байж байгаа үнэн төрх нь энэ.Шүүгчдийг үндэсээр нь өөрчлөх цаг болсон шүү.
Umnu ni avsanuud ni bas yaahiin???
Ur huuhduud ni hetsuu yum daa. Etseg ehee songoj turuh bish. Huuhduudiin dotor bol minii aav eej mundag ajil hiideg gej bidoj baigaa baihdaa. Yatsarsan uls oron geheeree iim humiiseer ulsiin nuur tsaraig haruuldag tangaraga urgudug ajild tomilodog bainaa
Ur huuhduud ni hetsuu yum daa. Etseg ehee songoj turuh bish. Huuhduudiin dotor bol minii aav eej mundag ajil hiideg gej bidoj baigaa baihdaa. Yatsarsan uls oron geheeree iim humiiseer ulsiin nuur tsaraig haruuldag tangaraga urgudug ajild tomilodog bainaa
ШҮҮГЧ НАРТ ЦАЛИН НЭМ ГЭЖ БЖ ЭЛБЭГЭЭ ЦАЛИНГ НЬ НЭМҮҮЛСЭН ХАА БНА. ШУНАЛД ХЯЗГААР АЛГАА. ИРГЭДТЭЙГЭЭ АДИЛ ЦАЛИН АВАХ ХЭРЭГТЭЙ
Хэргийн материалд байх ёстой зургийг ингэж олон нийтийн сүлжээгээр ил болгож болж байна уу эрхэм хуульчдаа
ELBEGDORJ ene ulsyg yamar oron bolgochikhvoo...
Muusain huurnuud nugel n nudeeree garch uhej dald oroosoi zarim irged n honogiin hooloo yay gej bhad araichdee neeree
Hairan amidral, hairan nas kkk. Ih l hicheej, ih l shanalj hadgalsan baihdaa ene hulgain mongoo kkk. Aihtar hodolmorloogyi olson mongoo gej chaavaas... zaya ni ter yum daa
энэ улс бүтэж байга юм алга байна
Шүүгч хүн хариуцагчаас мөнгө зээлж болдог юм уу. Зарим хахуулийг мөнгө зээлсэн болгож хэрэгсэхгүй болгож байна. Энэ Элбэгдоржийн гараар томилоглёон авилгачин шүүгч нарыг яах вэ. Одоо хэргээ хэрэгсэхгүй болгуулж авсан нөхөд эргээд ажилдаа орчихоод жинхэнэ нарийн зохион байгуулалттайгаар авилга авна шүү дээ.