Салхитын мөнгөний ордын хэргээр Ш.Мөнгөншагай болон нэр бүхий шүүгч нарыг авлигын хэргээр шүүж байгаа билээ. Хурал өнөөдөр /2020.05.14/ өглөөний 10.00 цагт эхэлсэн. Улмаар 14.00 цагт шүүх хуралдаан түр завсарлаад байсан ба шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилж, яг одоо шүүгдэгч Ш.Мөнгөншагай нар мэдүүлэг өгч байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Уг хурал өмнө нь талуудын хүсэлтээр гурван удаа хойшилж байв.
Сэтгэгдэл ( 3 )
ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛҮҮД ШҮҮ ДЭЭ.
Анх удаа монголд Шүүхчид шүүхийн өмнө шүүгдэж сууцгааж бна даа.Сайн ажилласан ЗГ т талархая
Шүүгчдийг шүүхийн ширээнд суулгаж чадсан нь том амжилт. Манайд хавтгайрсан хуулийнхны салбарын авилгын пирамидын оройд байдаг нөхөд чинь шүүгчид юм шүү.