Азийн хөгжлийн банк Монгол Улсын инфлыцын төсөөллийг 7.8 хувиас 10.7 хувь болгон 2.1 нэгж хувиар нэмэгдүүллээ. Мөн 2027 оны бүтэн жилийн инфляцын төсөөллийг ч 6.8 хувас 8.3 хувь болгон нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч 2026 оны эдийн засгийн өсөлтийг 5.7% байна гэсэн дүгнэлтээ хэвээр үлдээсэн байна.
Инфляцын төсөөллөө өсгөхөд мах, түлш шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрүүд нэмэгдсэн нь нөлөөлжээ. Жишээлбэл дизелийн түлшний үнэ 3-6 дугаар сарын хооронд 34.9% нэмэгдсэн нь үнийн дарамтыг улам бүр эрчимжүүлсэн гэж тооцжээ. Түүнчлэн төсвийн хэт тэлэх бодлого бүхий 2027 оны төсвийн төсөл нь эдийн засгийн дэмжих ч инфляцын дарамтыг мөн нэмэгдүүлж болзошгүйг анхаарууллаа.
АХБ-ны шинэ тайланд Монгол Улсын эдийн засаг эхний хагас өмнөх оны мөн үеэс 7.7% өссөнийг дурджээ. Хэдий тийм боловч энэ өсөлт нь дотоодын эдийн засагт нөлөөлөөгүй гэж дүгнэсэн байна. Тус банкны үзэж байгаачлан уул уурхайн өсөлт цаашид саарах тул оны эхний хагас жилийн өндөр үзүүлэлтийг үл харгалан энэ оны өөлтийг төсөөллийг нэмэгдүүлэх үндэслэл бага байна гэж үзжээ. ОХ-ын газрын тос боловсруулах хүчин чадалтай холбоотойгоор түлш шатахууны хомстол үүсвэл эдийн засгийн өсөлт саарч, инфляц хоёр оронтой түвшинд хүрээд түүнээсээ удаан буухгүй байх боломжтойг анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )