Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудыг АИ-92 төрлийн автобензинийг нэг хошуугаар бус бүх хошуугаар түгээхийг үүрэг болгожээ. Энэ нь дарааллыг богино хугацаанд бууруулах алхам аж. Мөн ШТС-уудын дарааллыг арилгахын тул шатахуун импортлогч ААН-үүд дотоод зохион байгуулалтаа сайжруулж, Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, төр засагтай хамтран ажиллах шаардлагатай АҮЭБ-ын сайд анхааруулжээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд улсын хэмжээнд 6360 онн АИ-92 автобензин импортолсон бөгөөд ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмж 1980 тонн шатахуун худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэж салбар яамнаас мэдээллээ.
Ташрамд сануулахад бүх төрлийн шатахууны импортод Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам хамтран ажиллахаар болоод байгаа юм. Ялангуяа БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтэд Батлан хамгаалах яам дэмжих үүрэгтэй оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )