Беларусийн талд онгоцны түлш авах санал хүргүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас хэвлэлийн хурал зарлах үеэр Беларусийн талаас онгоцны түлш авах санал хүргүүлсэн тухай мэдээллээ. Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа энэ талаар хэлэхдээ “Беларусь улсын газрын тос боловсруулах зарим үйлдвэр, экспортлогч компаниудаас уян хатан нөхцөлөөр агаарын тээврийн түлш худалдан авах санал хүргүүлсэн. Албаны түвшинд яриа хэлцэл хийсэн” гэсэн юм.

Монгол Улсын тухайд БНХАУ-ын талаас тусгай нөхцөлөөр агаарын хөлгийн түлш авдаг бөгөөд энэ ажил одоо үргэлжилж байгаа. Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Элчин сайдын яам, бусад дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан агаарын хөлгийн түлш импортлох, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

Ташрамд сануулахад энэ сарын 3-ны өдөр БНХАУ-аас 1000 тонн онгоцны түлш Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top