Төр бол мөнх. Төрсөн бие харин зуурдынх. Төрийн залгамжийг хүн тээж яваа. Хүн мэдээж зуурдынх. Гэхдээ гаргасан шийдвэр нь залгамж чанартай байдаг учраас төр гэдэг ойлголт мөнхийн үргэлжилдэг учиртай. Гэвч манай төр “түр” гэдэг үгийг баруун, солгойгүй хэрэглэсээр байна. Түр хороо, түр шийдвэр, түр комисс, түр зохицуулалт, сүүлдээ бүр бэлгэдэл болсон хөшөөг түр нүүлгээд бууринд нь авчрав даа. Одоо та бүхэн шатахууны хомстлоос үүдсэн түр зохицуулалтыг мэдэрч байгаа байх. Мэдэрсэн эхний өдөр нь өнөөдөр юм даа.
Уншигч та анзаарсан уу. Шатахуун түгээх станцууд дээр дугаарласан жолооч татрахгүй байгааг. Аргагүй шүү дээ. Тэгш, сондгой гэдэг ойлголт хэрэгжээд 14 жил болж байна шүү дээ. Ардчилсан намын Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилсан санаачилгыг улдан эсэргүүцдэг байсан нь угтаа Ардын намынхан. Гэвч 12 жил засаглахдаа үнэнд гүйцэгдээд ирмэгц шийдлийг нь залгамжлахаас өөр арга байсангүй. Шийдвэр гаргасан нь Г.Дамдинням болохоос ард нь Ардын нам байж л байгаа. Одоо сошиалын тролл армиар бөмбөгдөж байна. Эрх мэдлийн төлөө намынх нь л тонгорч байгаагаас зайлахгүй. Тэд жилийн өмнө байлдахдаа яг ийм арга хэрэглэж байлаа. Гэхдээ байна аа, Ардын нам 30 жилийн 26-д нь бүрэн засагласан. Энэ хугацаанд боловсруулах үйлдвэрээ байя аа гэхэд шатахуун хадгалах сав барихгүй яасан юм. Гэсэн атлаа том, том мега төслүүдийг бүлт, бүлт сурталдаж байлаа шүү дээ.
Хязгаарлалт тавигдсаны дараа эрэлт угаасаа механикаар нэмэгдэнэ. Механикаар гэнэт нэмэгдэхэд нөөцлүүргүй улсын шатахууны нөөц эрс багасна.
Түр зохицуулалтын эхний өдөр л лав дугаарлалт татарсангүй. Одоо 11 хоногийн дараа дуусахад байдал барагтай өөрчлөгдөхгүй байх. Хязгаарлалт тавигдсаны дараа эрэлт угаасаа механикаар нэмэгдэнэ. Механикаар гэнэт нэмэгдэхэд нөөцлүүргүй улсын шатахууны нөөц эрс багасна. Дарга нарын хэлдгээр наадмын хэд хоногт дөрвөн сарын хэрэгцээгээ шавхчихсан гэж гөрддөг шиг л юм болно. Лайг нь хэн үүрэх вэ, ард иргэд бид. Тэгээд тэд зогсолт эхэлнэ. Хотын даргын санаачилсан дугуйн замын ногоон өнгө нь цаад агуулгаараа бензинд оочерлоорой гэж хэлсэн далд агуулга нь байлаа. Түүхийн нэг ийм хоржоон байдаг юм. Нийтлэг ашиг тус, бүр эсвэл сайн сайхны төлөө гаргасан шийдвэрүүд нийгмийн нарийн төвөгтэй системт ороод ирэхээр төсөөлж байснаас тэс өөр, заримдаа сөрөг үр дагаварт хүрдэг диалектик зүй тогтолтой. Нэрт философич Карл Попперын хэлсэнчлэн "Диваажин байгуулах гэсэн сайн санаалсан оролдлого бүр эцэстээ тамыг бий болгодог" гэдэгтэй агаар нэг юм даа.
Хичээл, сургууль эхлээд ачаалал нэмэгдхээр шатахууны хэрэглээ нэмэгдэнэ. Тэр үед хэн нэгэн дарга, ямар нэгэн штаб нь бас нэг түр шийдвэр, түр зохицуулалт бодож олох вий...
Наймдугаар сарын 15-ны өдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Бас л түр шийдвэр. Одоо шатахуун дээр хэрэгжиж буй түр зохицуулалт энэ өдөр дуусах учиртай. Түр шийдвэрүүдийн авцалдааг харвал сайн бодож боловсруулсан залгамж шинж чанартай харагдах авч хоорондоо эсрэгцэж байгаа парадокс юм. Сайн санаалсан түр зохицуулалт эцэстээ балаг тарина. Тарьсан тэр балгыг нь Ардын намынхан өөрсдөө шүүрдэх гэж лай болно. Бас л муухай царайлна. Хичээл, сургууль эхлээд ачаалал нэмэгдхээр шатахууны хэрэглээ нэмэгдэнэ. Украинчууд Оросууд руу дайрсаар байвал манайх бахь байдагтаа л байна. Тэр үед хэн нэгэн дарга, ямар нэгэн штаб нь бас нэг түр шийдвэр, түр зохицуулалт бодож олох вий...

Сэтгэгдэл ( 0 )