Монголын шатахууны хомстлыг иргэддээ анхааруулсан 5 улс

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 08 сарын 06

Монгол Улсад үүссэн шатахууны нийлүүлэлтийн саатал, хомстолтой холбогдуулан гадаадын хэд, хэдэн улс орнууд Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамаараа дамжуулан аялагчид болон Монгол Улсад оршин сууж буй иргэддээ хандан аяллын зөвлөмж, анхааруулга гаргажээ. Та бүхэнд эдгээр улс орнуудыг танилцуулъя.


АНУ

АНУ-ын Элчин сайдын яамнаас түлш шатахууны хомстол нь орон нутгаар зорчиход бэрхшээл үүсгэж байгааг сануулж, шатахууны нөөцөө сайтар тооцоолох, төв, суурин газраас гарахаас өмнө шатахуун түгээх станцуудын талаар мэдээлэлтэй байхыг зөвлөсөн.


Канад: Засгийн газрын албан ёсны цахим хуудаст шатахууны хомстлоос үүдэн тээврийн хэрэгслээр зорчих болон шатахуун түгээх станцуудад дараалал үүссэн байгааг анхааруулсан.


Австрали: Австралийн Засгийн газрын “Smarttraveller” болон Элчин сайдын яамнаас шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа үед орон нутгаар аялахдаа эрсдэлээ тооцоолохыг зөвлөсөн.


Япон: Япон улсын Элчин сайдын яамнаас Монголд байгаа болон зорчих гэж буй иргэддээ шатахуун олголтын хязгаарлалт, олон цагаар дугаарлаж буй талаар мэдээлэл өгч, бэлтгэлтэй байхыг сануулсан.


Чех: Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамнаас шатахууны хомстол нь орон нутгий тээвэрт нөлөөлөх эрсдэлтэй тул хувийн бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулсан.

 

ЖИЧ: Дээрх анхааруулга нь Монгол Улс руу аялахыг хориглосон “улаан түвшин” бус, харин ирэхээсээ өмнө болон ирснийхээ дараа аялалдаа болгоомжтой байхыг сануулсан  (Travel Alert / Caution) болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usa(73.240.33.186) 14 цагийн өмнө

ok I am canceling my travel to mongolia

0  |  0
Top