Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб улсын дугаарын тэгш, сондгой орноор календарийн тэгш, сондгой өдрүүдэд хуваагдан шатахуун авахаар шийдвэрлэсэн. Тухайлбал наймдугаар сарын 4-нд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл шатахуун авах боломжтой бол наймдугаар сарын 5-ны өдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл шатахуун авна гэх мэтээр 15-ны өдрийг хүртэл энэ хуваарийг дагаж мөрдөнө. Түүнчлэн нэг удаад шатахуун авах дээд хэмжээ 50 мянган төгрөг юм. Харин зөөврийн саванд өгөхгүй билээ.
Албаны хүмүүс энэхүү түр зохицуулалтыг иргэд олон цагаар шатахуунд дугаарлаж буйг зохицуулахын тулд авч буй арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм. Энэхүү түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын машинд хамаарахгүй ажээ.
Та бүхэнд энэхүү түр зохицуулалтын хуваарийг хүргэж байна.


Сэтгэгдэл ( 0 )