ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 26

Өнөөдөр 2023.08.26. Монгол эх оронд маань нар 06 цаг 02 минутад мандлаа, 19 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын жүжигчдийн баяр тохиож байгаа бол АНУ Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах өдөр, Иран Хөдөлмөрчдийн баяр, Намиб Баатруудын өдөр, Аргентин Эв санааны нэгдлийн өдөр, Папуа Шинэ Гвиней Гэмших өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр агаарын бөмбөлгийг зохион бүтээсэн Францын зохион бүтээгч Жозеф Мишель Монгольфье, орчин цагийн химийн шинжлэх ухааныг үндэслэгч Антуан Лавуазье, Энх тайвны Нобелийн шагналт Тереза эх, саа өвчний эсрэг вакцин бүтээсэн вирус судлаач Алберт Сабин, “Гэртээ ганцаараа” киноны гол дүрд тоглосон жүжигчин, хөгжимчин Маколей Калкин, БНСУ-ын “(G)I-DLE” хамтлагийн ахлагч Чон Со Ён нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас:

1883 онд Индонезийн Кракатау галт уул дэлбэрсний улмаас 800 мянган кв.км газар үнс нурамд хучигдаж, хүчтэй цүнами үүсэж, 36 мянган хүн амиа алдав.

1895 оны энэ өдөр Ниагарын хүрхрээ дээр усан цахилгаан станц нээжээ.

1947 оны энэ өдөр АНУ итали эмэгтэйтэй гэрлэхийг хориглосон хоригийг цуцалжээ.

1952 онд шугам сүлжээний усыг фторжуулж эхлэв.

1957 онд хуучин ЗХУ тив алгасах баллистик пуужин амжилттай туршжээ.

2021 оны энэ өдөр Кабулын нисэх онгоцны буудалд халдлага болсны улмаас АНУ-ын 13 цэргийн алба хаагч, Афганистаны 170 орчим энгийн иргэн амиа алдав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эрч хүч ихэснэ. 

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top