Өнөөдөр дараах замуудыг түр хаана

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа билээ. 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 4-ний өдрийн 08:00-12:00 цаг, 15:00-17:00 цагийн хооронд “Олимпын гудамж”, “Манлайбаатарын гудамж”, “Их монгол улсын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаа /богино/-гаар зочлох газарт болон буцах үед хязгаарлана. 

Иймд,  иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс, бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.24.166) 2023 оны 09 сарын 04

маргааш Саудын арабын ханхүү айлчилна, ахин зам хаах нь

0  |  0
Top