Өнөөдөр 12.00-16.00 цагийн хооронд зам хэсэгчлэн хаана

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Уг айлчлалтай холбоотойгоор өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”, “Наадамчдын гудамж”, “Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаана.

Иймд, иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top