Холливуд ажил хаялт: “Оскар” шагнал гардуулах ёслолыг хойшлуулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

АНУ-ын кино урлагийн академи “Оскар” шагналыг гардуулах 96 дахь удаагийн ёслолын ажиллагааг хойшлуулж байгаа тухай мэдээлжээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд товлогдсон арга хэмжээг Холливудын жүжигчид, кино зохиолчдын ажил хаялтын улмаас 2024 оны нэгдүгээр сарын 9-ийг хүртэл хойшлуулжээ.

АНУ-ын кино академи “Оскар” шагналыг 1929 онд бий болгожээ. Уламжлалт ёсоор шагнал гардуулах ёслолыг Лос Анжелес хотын “Dolby” театрт зохион байгуулдаг. “Оскар” шагналыг гардуулах 95 дахь удаагийн ажиллагаа 2023 оны гуравдугаар сард болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top