"Нэг л өдөр" тоглолтын тасалбар борлуулагдаж ДУУСЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

 

Реппэр Тандерийн анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолт болоход ердөө нэг л өдөр үлджээ. Зохион байгуулагчдын зүгээс тасалбарын тоо цөөн үлдсэн учраас маркетингийн бүхий л ажлаа зогсоож буйгаа пүрэв гарагт мэдэгдсэн. Үүнээс нэгхэн хоногийн дараа буюу өнөөдөр өглөөний 11:00 цагийн байдлаар бүх тасалбар борлуулагдаж дуусчээ. 

Тоглолт есдүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагт эхэлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга 12:00 цагт нээгдэх тул эртлэн ирж, хүссэн байрлалаа ямар нэгэн оочер дараалалгүйгээр эзлэх боломжтой. 

Зохион байгуулагчдын зүгээс үүднээс тасалбар борлуулахгүй, мөн нэмж тасалбар худалдаанд гаргахгүй болохоо албан ёсоор мэдэгджээ. Мөн хувь хүнээс тасалбар худалдан авч эрсдэлд орохгүй байхыг анхааруулсан байна. Учир нь тасалбар ганцхан удаа уншуулах боломжтой QR кодтой хэвлэгдсэн бөгөөд энэхүү код алдагдсан тохиолдолд тоглолт үзэх боломжгүй болох юм. 

Худалдан авсан тасалбартай холбоотой асуудал гарсан тохиолдолд 7777-8985 дугаараар болон shoppy.mn-ний дуудлагын төвтэй холбогдож шийдвэрлүүлэх боломжтой ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top