Жонгүг рестораны гадна тамхи татаж байгаад ПАПАРАЦИД өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

 

Дэлхий дахинаа алдартай болсон Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүн Жонгүг Лос Анжелес дахь нэгэн рестораны гадаа тамхи татаж байгаад папарацийн дуранд өртжээ. 

Лос Анжлелес дэх Matsuhisa хэмээх энэхүү ресторан нь алдартай оддын зочлох дуртай ресторан гэдгээрээ алдартай. Уг ресторанд Жонгүг өөрийн арын албанд ажилладаг ажилчидтайгаа хамт ирсэн бөгөөд нийт гурван жийп, хоёр микроавтобустай иржээ. 

Одоогоор багийнхантайгаа ямар ажлаар ирсэн нь тодорхойгүй байгаа ч тун удахгүй Нью Жерсид болох MTV Music Awards наадамд оролцохоор бэлдэж байж магадгүй хэмээн таамаглал байна. Мөн уг шагнал гардуулах ёсдлолд түүний "Seven" дуу "Song of the Summer" номинацид нэр дэвшиж түүхэн амжилт тогтоож магадгүй хэмээн эх сурвалжууд таамаглажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GERELEE JK (59.153.115.135) 2023 оны 09 сарын 09

Tiishdee nasand hursen uun yaanuu iinuj yamar hamaaa bnaa

0  |  0
Aln hydn(103.212.116.128) 2023 оны 09 сарын 09

Mna jungkook tamhi tatsn c huurhun za zailll ks hahahahah

7  |  0
Top