Жүжигчин Б.Тэргэл: "Алтан арслан" авсандаа итгэж чадахгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

 

80 дахь удаагийн Венецийн кино наадмын Ориззонти хэсгийн "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд жүжигчин Б.Тэргэл залуу найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" кинонд бүтээсэн дүрээрээ шалгарч "Алтан арслан"-гийн эзэн болжээ. 

Венецийн кино наадмын Ориззонти хэсэгт олон улсын кино урлагийн чиг хандлагыг тодорхойлж буй залуу авъяастнуудын бүтээлүүдээс толилуулдаг билээ. Уг хэсгийн шилдгүүдийг шалгаруулах үед Б.Тэргэл Монгол руу буцсан байсан бөгөөд түүнийг төлөөлж продюсер Катя Хазак шагналыг хүлээн авчээ. 

Б.Тэргэл шагнал гардуулах ёслолд биеэр оролцож чадаагүй ч видео хэлбэрээр талархснаа илэрхийлсэн тэрээр "Сайн байна уу Венец. Монгол Улсаас мэндчилж байна. "Алтан арслан" хүртсэндээ маш их баярлаж, итгэж ч чадахгүй байна. Та бүхэнтэй хамт кино наадмынхаа шагналыг тэмдэглэж чадаагүйдээ хүлцэл өчье. Ориззонти хэсгийн шүүгчдэдээ маш их баярлалаа. Дулмаа, Катя, Ариунаа болон Монгол, франц, Португал, Герман, Голландын бүх продюсерууд гээд нийт кино багийнхандаа баярлалаа" гэжээ. 

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан"-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтсэн кино бүтээлийн нэг "Сэр сэр салхи" кино нийт 18 бүрэн  хэмжээний кино, 13 богино хэмжээний кинотой өрсөлджээ. 

Түүнчлэн “Сэр Сэр Салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино нь 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгараад байна. 

 




ОРИЗЗОНТИ ХЭСЭГТ ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН УРАН БҮТЭЭЛЧИД
 

ШИЛДЭГ КИНО ШАГНАЛ: 
Magyarázat mindenre (Бүх зүйлийн тайлбар) Габор Рейз (Унгар)


ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ:
МИКА ГУСТАФСОН PARADISET BRINNER (Диваажин шатаж байна) кинонд (Швед, Итали, Дани, Финланд)


ШҮҮГЧИЙН ТУСГАЙ ШАГНАЛ:
UNA STERMINATA DOMENICA (Төгсгөлгүй Ням гараг) Ален Паррони (Итали; Герман, Ирланд)


ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН:
Энрико Мария Арталегийн Эль Параисо кинонд Маргарита Роза Де Франциско (Итали)


ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН:
Пүрэв-Очирын Лхагвадуламын Сэр Салхи кинонд Болд-Эрдэнэ Тэргэл (Франц, Монгол, Португал, Нидерланд, Герман, Катар)


ШИЛДЭГ дэлгэцийн жүжигт:
ЭНРИКО МАРИА АРТАЛЕ, Энрико Мария Арталегийн Эль Параисо кинонд тоглосон (Итали)


Шилдэг богино хэмжээний кино:
Эреник Бекиригийн (Франц) Богино аялал


2023 ОНЫ ЕВРОПЫН КИНО НААДАМД нэр дэвших богино хэмжээний кино: 
Эреник Бекиригийн (Франц) Богино аялал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top