Дуучин Д.Жаргалсайхан: Хоёр зуун дамжсан хит дуунаасаа дуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

 

Монголын рок, поп ертөнцийн амьд домог гэгддэг "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханд олон цол гуншин бий. 

Монголын Рок, Поп урлагийн анхны Ардын Жүжигчин, Монголын софт рок урсгалын үндэслэгч, Монголын рок хөгжмийн ммьд домог, Монголын рок, поп "Пентатоник" наадмын "Шилдэг эрэгтэй дуучин", хөгжмийн зохиолч, рок хөгжим судлаач, яруу найрагч, гитарчин, дуучин Д.Жаргалсайханы үүсгэн байгуулсан "Чингис Хаан" хамтлагийн шилдгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн "ХХI зуун" тоглолт энэ сарын 16-ний өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. 

Тоглолтод олноо алдаршсан хит дуунууд эгшиглэх бөгөөд тус хамтлагийн "ХХ зуун" тоглолт 2007 онд тоглогдож байжээ. Энэхүү тоглолтод "Чингис Хаан" хамтлагийг хит болсон 35 орчим дуу дуулагдана хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. 

24 жилийн дараа бие даасан тоглолтоо хийх гэж буй "Чингис Хаан" хамтлаг тоглолтдоо үзэгчдийнхээ сонсохыг хүссэн уран бүтээлүүдийг багтаахаар зэхэж байгаа учир өдөр бүр хийж буй шууд бичлэгийн үеэр саналаа илгээх боломжтой ажээ.

Тоглолтын тасалбарыг ticket.mn болон Наадам центрийн зүүн талд Хос Дүнз, Нарантуул Худалдааны төв, И-мартын бүх салбаруудаар дамжуулан худалдан авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top