Нисдэг машин худалдаанд гарна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Британид таван жилийн дотор нисдэг автомашин олон нийтийн тээвэрт явж эхэлнэ гэж тус улсын мэргэжилтнүүд мэдээлэв. Тус улсын эрдэмтэд агаар болон газраар явдаг “Террафугиа Трансишн” хэмээх 250 мянган ам.долларын үнэтэй уг автомашиныг зохион бүтээжээ. Хоёр хүний суудалтай уг машин нь цагт 184 км/цаг хурдалж, 800 км хол аялах чадвартай бөгөөд жолооч нь 20 цагийн нисэх дадлага хийсэн байхад хангалттай гэнэ.

Нисдэг автомашин хоёр далавчаа 15 секундийн дотор дэлгэдэг. Стандарт хэмжээтэй авто зогсоолд багтдаг эл автомашин газраар цагт 104 км/цаг хурдалж чадна. Нисдэг автомашин бүтээх төсөл 2006 оноос эхэлсэн бөгөөд өнгөрөгч оны зун дуусчээ. Нисдэг автомашин тээвзрт явж эхэлснээр жолоочоос эхлээд зорчигчид замын түгжрэлд цаг хугацаа алдах явдлыг хязгаарлахын зэрэгцээ үүлэн дээгүүр хөвөх боломжийг олгох аж. Уг автомашиныг мөн ойрын хугацаанд олон улсын зах зээлд гарахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top