YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

 

BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса энэ сарын сүүлээр Парисын Crazy Horse Paris Cabaret хэмээх домогт кабаре театрт үзүүлбэрээ үзүүлэх гэж байгаа билээ. Тэрээр энэхүү театрт үзүүлбэрээ үзүүлж буй анхны к-поп шүтээн болж байгаа бөгөөд энэ сарын 24-ний өдөр Инчоны нисэх онгоцны буудлаас хөдөлжээ. 

Лиса нисэх онгоцны буудалд ирэхдээ YG-ийн ажилчид болон менежерүүдгүйгээр ганцаараа иржээ. Хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчид нь ч харагдаагүй бөгөөд түүнийг YG-тэй хийсэн гэрээгээ сунгаагүй тул YG энтертайнментаас ийнхүү зохион байгуулалт хийж өгөөгүй байж магадгүй гэх таамаглал гарч эхэлжээ. 

Хэдхэн хоногийн өмнө YG-ийн зүгээс тодорхой хариулт өгөөгүй байгаа ч хамтлагийн гишүүн Рөүс гэрээгээ сунгаж, Жисү болон Женни нар хувийн энтертайнментээ нээхээр шийдсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Харин Лисагийн хувьд өндөр дүнтэй хоёр удаагийн гэрээнээс татгалзсан гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд хамгийн сүүлд инстаграм хуудаснаа "Чи уригдаагүй" гэх утга бүхий тайлбартай зураг оруулсан нь асуудлыг улам бүр дэвэргээд байна. 

BLACKPINK хамтлаг 2016 онд дебютээ хийсэн. Долоон жилийн ойдоо зориулан дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийсэн тус хамтлаг нийт 34 хотод 66 удаагийн тоглолт хийсэн бөгөөд нийт 1.8 сая хүн үзэж сонирхжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top