Леонардо ДиКаприо шинэ романс эхлүүлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

 

Жүжигчин Леонардо ДиКаприо хайр дурлалын шинэ романс эхлүүлжээ. 25 наснаас доош насны бүсгүйчүүдтэй болздог гэдгээрээ алдартай тэрээр орон нутгийн цагаар мягмар гарагийн орой Парис дахь Hotel Costes Bar-наас найз бүсгүйн хамтаар гарч яваа харагджээ. 

Леонардо ДиКаприо энэ жил 48 нас хүрч байгаа бол загвар өмсөгч Виттория Серетти 25 нас хүрч буй. Хосууд харилцаагаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор олон нийтэд ил болгосон бөгөөд сүүлийн хэдэн сарын турш болзож байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна. 

Виттория Сереттигийн хувьд 2020 онд DJ Мэттио Миллеритэй гэрлэсэн ч удалгүй хоёр тийш болжээ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Лео энэ удаад харилцаандаа илүү нухацтай хандаж байгаа гэжээ. Урьд өмнөхөөсөө илүү жаргалтай харагдах болсон Лео найз бүсгүйгээ ээжтэйгээ танилцуулж, цагийн хамтдаа өнгөрөөх нь ихэссэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M8 .(66.181.190.123) 2023 оны 09 сарын 29

W

0  |  0
asd(103.57.95.37) 2023 оны 09 сарын 30

biologiin material saihan huuhen baina. mongold iim huuhen baihgui

0  |  2
Top