Дуучин Шер 40 насаар дүү найз залуутайгаа эргэн НИЙЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

 

Энэ жил 72 нас хүрч байгаа дуучин Шер өөрөөсөө 40 насаар дүү залуугаасаа өнгөрөгч тавдугаар сард салсан хэмээн мэдээлж байсан. Нэг нэгэндээ хугацаа өгч, харилцааныхаа тухай эргэн харах шаардлагатай байсан тэд саяхан эргэн нийлжээ. 

Balmain брэндийн загварын шоуг үзэхээр Парисын загварын долоо хоногт ирсэн тэд хамгийн урд талын эгнээнд хамтдаа сууж харагджээ. Дуучин Шерийн дотнын найз хэлэхдээ "Үнэндээ тэр амьдралынхаа хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсэж байгаа. Түүний найз Тина Тернерийн үхэл түүнд маш их нөлөөлж, амьдрал богино гэдгийг ухааруулсан. Тиймээс Шерийн аз жаргалтай байх хүслийг энэ цаг үед Алекс хамгийн сайн нөхөж өгч байгаа" гэжээ. 

Энэ жил 37 нас хүрч буй Алекс болон дуучин Шер нар 2022 оны арваннэгдүгээр сард анх хамтдаа яваа харагдсан. Алекс өмнө нь загвар өмсөгч Эмбер Рөүстэй болзож байсан бөгөөд гурван настай Слэш хэмээх хүүтэй ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top