Өмнөд Солонгосын шилдэг 1%-д багтах уран бүтээлчдийн орлогыг ТАНИЛЦУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 03

 

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин зэрэг өндөр орлоготой уран бүтээлчдийн шилдэг 1%-д багтдаг хүмүүсийн орлогын тухай сонирхолтой баримтыг олон нийтэд танилцуулжээ. 

2021 оны байдлаар 7720 дуучин орлогоо мэдүүлсэн бөгөөд тэдний жилийн нийт орлого 515.6 тэрбум вон байжээ. Нэг хүнд ноогдох дундаж орлого 66.790 сая вон байсан бол хамгийн өндөр орлоготой дуучид буюу 1%-д багтах 77 уран бүтээлчийн орлого 355.6 тэрбум вон байжээ. Энэхүү өндөр орлоготой хүмүүс дуучдын нийт орлогын 68.9 хувийг эзэлж байгаа бөгөөд нэг хүнд ноогдох дундаж орлого нь 4.6 тэрбум вон байжээ. 

 

 

Жүжигчдийн хувьд элит гэгдээд буй 1%-д 160 хүн багтжээ. Тэдний нийт орлого 382.9 тэрбум вон байсан бөгөөд тус улсын нийт жүжигчдийн орлогын 48.6 хувийг бүрдүүлсэн байна. 

 

 

Загвар өмсөгчдийн хувьд 2021 онд нийт 9536 хүн орлогоо мэдүүлжээ. Тэд нийт 107.6 тэрбум вонын ашиг олсон бөгөөд дундаж орлого нь 11.3 сая вон байсан аж. Эдгээр дунд элит бүлэгт багтаж буй 95 загвар өмсөгч нийт 43 тэрбум вонын ашиг олсон буюу дунджаар 4.53 тэрбум вонын ашиг олжээ. 

 

 

Олны нүдэнд ил байдаг юүтүбэрүүд мөн орлогоо мэдүүлжээ. Тэд нийт 858.9 тэрбум вонын ашиг олсон байх бөгөөд элит бүлгийнхэн 240 гаруй тэрбум вонын ашиг олсон байна. Эдгээр элит бүлгийнхэн нийт юүтүбэрүүдийн 25 хувийг эзэлжээ. Энэ бүлэгт багтах юүтүбэрүүдийн жилийн дундаж орлого 713 сая вон орчим байжээ. Юүтүбэрүүдийн 2021 оны ашиг өмнөх хоёр жилийнхээсээ даруй 10 дахин ихэссэн нь тус улсын татварын албаныхны анхаарлыг ихээр татсан байна. 

Дэлхий дахинаа к-поп хүчээ авч байгаа энэ үед дээрх уран бүтээлчдийн жилийн орлого улам бүр өссөөр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top