Ким Кардашъяан дүүгийнхээ карьерийг булаахыг оролдов уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 03

 

Реалити шоуны од Ким Кардашъяан өөрийн инстаграм хуудаснаа Gucci брэндийн хувцас хэрэглэлтэй зургаа оруулсан нь багагүй дуулиан дэгдээгээд байна. Бүхэлдээ болор шигтгээнээс бүрдсэн 18.000 ам.доллларын үнэ бүхий хөхний даруулга, торгон материал бүхий өмд ($1650), халаад ($3600) зэргийг өмссөн байсан тэрээр "It's all Gucci" хэмээх тайлбартайгаар зургаа оруулсан байна. 

 

 

Кимийн дүү супер модель Кендалл Женнер саяхан найз залуугийн хамтаар Gucci брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцсон. Дүүгийнх нь сурталчилгааны зураг цацагдаад ердөө хэдхэн хонож байхад Ким ийнхүү Gucci брэндийн хувцас хэрэглэлтэй зургаа инстаграм хуудаснаа оруулж, олны анхаарлыг өөртөө татахаар хичээж буй нь зүй бус үйлдэл хэмээн олон нийт шүүмжилж эхэлжээ. 

 

 

Тэрээр өмнө нь ч мөн иймэрхүү төрлийн үйлдэл гаргаж байсан. Кортни Кардашъяан хуримандаа Dolce & Gabbana брэндийн хувцас хэрэглэлээр гоёсон бөгөөд хуримын дараа Ким Dolce & Gabbana брэндтэй хамтран ажиллах санал тавьж, хамтран ажиллаж эхэлсэн. Үүнээс үүдэн Кортни болон Ким нарын дунд ширүүн маргаан дэгдэж, Кортни түүнийг "нарциссист" хэмээн дуудаж байсан удаатай. 

Энэ удаагийн Gucci-ийн төлөөх өрсөлдөөнд хэн нь ялалт байгуулах бол? Энэхүү асуултын хариулт олны анхаарлыг татсаар байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.100) 2023 оны 10 сарын 04

Атаархуу хүнд ах дүү ч хамаагүй л дээ.

3  |  0
Top