“Сод Монгол” групп: АИ-92 шатахууны нөөцгүй болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

  “Сод Монгол” группын ШТС-иуд АИ-92 шатахууны хомдол үүсгэж зарим газартаа огт бензин олгохгүй, эсвэл 30 мянган төгрөгний үнийн дүнд багтаан зөвхөн Содын карттай жолоочид шатахуун олгож байгааг манай сайт  өмнө нь мэдээлж байсан. Харин энэ долоо хоногт ч мөн адил зохиомол хомсдол үүсгэсэн хэвээр байна. Сод Монголын зарим салбаруудад АИ-92 огт байхгүй АИ-95-ыг олгож байна. Иймд жолооч нарын түлхүү хэрэглэдэг АИ-92 шатахууны хомсдолыг яагаад үүсгэж буй талаар “Сод Монгол” группээс тодруулахад...

ОХУ-аас хэзээ нефть орж ирнэ бид байгаа шатахуунаа зөв хуваарилах ёстой. Нефть баазууд хэдий хэр хэмжээний шатахуун нөөцлөх боломжтой байна тэр хэмжээгээр шатахууны нөөцөө зохицуулна. Гэхдээ зохицуулалт хийсэн ч нөөцгүй болж байгааг “Сод Монгол” группээс хэллээ.  Харин уг асуудлаар бид ШӨХТГ-аас ямар зохицуулалт хийж байгааг тодруулахад бидэнд иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй учир ярилцлага өгөх боломжгүй гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top