Сэжигтэй үйлдлийг урьтаж мэдсэн багш сурагчдаа болзошгүй эрсдэлээс хамгаалжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

Сүүлийн үед олныг цочроосон сэтгэл сэртийлгэсэн гэмт хэргүүд ар араасаа гарах боллоо. Иймд бид иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, анхааруулга болгох үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн .... дугаар Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо нэгэн үл таних этгээд сэжигтэй үйлдэл гаргажээ. Энэ үйл явдал өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр суралцагчдын хичээл тарах үеэр болсон байна.

Тухайн этгээд нь 20 гаруй насны, сэтгэцийн өвчтэй нэгэн байсан байж болзошгүйг багшийн зүгээс хэлж байгаа юм. Ямартай ч тухайн этгээдийн сэжигтэй үйлдлийг урьтаж мэдсэн багш өөрийн биеэ үл хайхран сурагчдаа болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадсан байна. Харин энэ үйл явдлыг цагдаагийн байгууллагат мэдээлжээ.

Тус сургууль нь гараас гарт хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлж суралцагчдаа, багш нар эцэг эх асран хамгаалагчийнх нь гарт хүлээлгэж өгөхөөс гадна сургууль руу гаднын хүмүүсийг нэвтрүүлдэггүй байна. Энэ хэрээр аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлдэг гэж байгаа юм.

Ер нь бол аюул та бидний хажууханд байна тиймээс эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж үр хүүхдэдээ хараа хяналтаа маш сайн тавьж заавал сургуульд нь хүргэж багшийн нь гарт хүлээлгэн өгч, харин хичээл тарах үеэр багшаас нь өөрсдөө авдаг байх хэрэгтэй. Ингэж байж аливаа учирч болзошгүй гэмт хэргийг таслан зогсоож чадах юм.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕОГООР ХҮРГЭЕ

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(45.117.35.6) 2023 оны 10 сарын 14

Хотын сургуулиуд урлагийн үзлэг бна гд АУБ нар хүүхдүүдийг тэнд энд бүжгийн багшаар заалгах гд явуулж бна. Хэлэхээр дургүйцэж нөгөө хүүхдийг анги нийтийн дунд дургүйцлээ илэрхийлэх хүүхдийг эвгүй байдалд оруулах түүнээс болж охидууд биe биeэ үзэн ядах гадуурхах явдал гараад бна. Үүнд хяналт тавиачээ. Захирлуудаа анхаарчээ. ЦГ ч гсн анхаарах хтэй.

3  |  0
Ккк(202.9.46.72) 2023 оны 10 сарын 14

Худал утга авцалдаагүй юм сүржигнэхээ болимоор юмөө

2  |  1
нбө(66.181.161.245) 2023 оны 10 сарын 14

Шал ойлгомжгүй тэнэг юм бичих юм яаг ясан гээд байгаа юм

11  |  3
zo(103.57.94.207) 2023 оны 10 сарын 14

ter haviinh gehiin bvgd seremjilchihed yahu de

2  |  2
зочин(66.181.184.228) 2023 оны 10 сарын 13

нэр усыг бичихгүй нь зөвөө

9  |  1
kkkkk(66.181.161.245) 2023 оны 10 сарын 14

surguuliinh ner usiig bichihed yadagiin tata tunga shig um hiij bhiin ter haviin hvmvvs ni bvvr ilvv seremjlii shdee

11  |  9
Top