Кадаффигийн бие хамгаалагчдын талаарх таван сонирхолтой баримт

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Сүүлийн үед олон улсын хэвлэлийн баатар болоод байгаа Каддафийн бие хамгаалагчид бүгд эмэгтэйчүүд байдаг гэнэ.  Ингээд түүний бие хамгаалагчдын талаарх таван баримтыг хүргэе. 
1. Онгон. Кадаффийн бие хамгаалагч болох шалгалтад тэнцсэн эмэгтэйчүүд  бүгд  онгон байх ёстой бөгөөд онгон биш бол ажиллах эрхгүй. 
2. Сайтар бэлтгэгдсэн. Эмэгтэй хүн ямар ч ажилд махруу байдаг бөгөөд тулааны урлагт эрчүүдээс илүү гэж Кадаффи үздэг.  Үүний жишээ нь түүний бие хамгаалагчид бөгөөд түүний эмэгтэй бие хамгаалагчид  нилээн хэдэн эрийг бол амархан “нухна”.
3. Эршүүд. Бие хамгаалагч бүсгүйчүүд уруул, хумсаа будах нь битгий хэл ээмэг бөгж, өндөр өсгийт өмсөх эрхгүй байдаг . Шаардлагатай үед хүн алах болдог учраас ээмэг зүүлт нь садаа болно гэж үздэг байна.

4. Өргөсөн тангарагтаа үнэнч.  Кадаффийн бие хамгаалагч болохын тулд эхлээд болон шалгуурыг давна. Үүний дараагааар тангараг өргөдөг.  Уг тангарагт: бүх амьдралаа зөвхөн Кадаффид зориулах бөгөөд өдөр шөнийн аль ч цагт дэргэд нь байхын зэрэгцээ  өөрийн амийг үл хайрлана гэсэн байдаг бөгөөд Кадаффи шөнө унтахдаа олон бүсгүйчүүдээр хүрээлүүлэн унтдаг.

5. Үхсэн ч Кадаффийн мэдэлд. Хэрэв Кадаффийн бие хамгаалагч ажлаа хийж яваад нас барах юм бол цогцос нь хүртэл Кадаффийн өмч байх гэнэ.  Цогцсыг яаж ч ашиглаж болно.  Тодруулбал 1998 онд нэг бие хамгаалагч халдлагын үеэр нас барсан бөгөөд цогцсыг хамгаалах зориулалтаар ашиглаж байжээ. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top