Том Круз хувийн ариун цэвэр сахидаггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Холливудын сайхан залуу Том Круз өөртөө анхаарал, халамж тавьдаггүй нэгэн бололтой. Тэрбээр гоо сайхны наад захын асуудал болох хувийн ариун цэврийг огт сахидаггүй нь ил боллоо. Секс билэг тэмдэг хэмээн алдаршсан Том Круз нүцгэн үедээ тийм ч дур булаам харагддаггүй аж. Саяхан тэрбээр Майамийн нэгэн зочид буудлын усан санд сэлж байгаад папараццийн дуранд өртжээ.Том Круз зуны аагим халуунд суганыхаа үсийг хусаагүй нь гэрэл зурагчдын нүдэнд тусав. Тэгэхээр доод хэсгийнх нь бол бүр ч ярилтгүй. Бүсгүйчүүд хэдийгээр үсэрхэг эрчүүдийг тачаангуй хэмээн таалдаг ч хөлсний эвгүй үнэрийг яах билээ. Тиймээс Том Крузыг хайртай гэргийнхээ хамрыг сэтэлчихгүйн тулд чанартай хөлс дарагч хэрэглэдэг л гэж найдахаас. Саяхан түүнийг эхнэр Кэти Холмсоосоо салах гэж байгаа талаар сонсогдож байсан. Гэхдээ алдарт хос удахгүй үрийн зулай үнэрлэнэ гэсэн дам яриа гарснаас хойш амралтын өдрүүдийг байнга хамтдаа өнгөрүүлэх болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top