Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийх ТӨРИЙН АЙЛЧЛАЛ эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

Манай сэтгүүлч, редактор Б.Болорсүх айлчлалыг сурвалжилж байна 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Ханой хотод хүрэлцэн ирлээ.

Хоёр улсын худалдааны эргэлт 2020 оноос хойш нэмэгдсээр байна. Тухайлбал, 2020 онд 50 орчим сая ам. доллар байсан бол 2021 онд 80 сая, 2022 онд 85 сая ам.доллар болж нэмэгдсэн тухай Вьетнамын VN Express мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Монгол Улс, БНСВУ-тай тогтоосон дипломат харилцаагаа шат ахиулж иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоохоор хэлэлцэж байна. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм.

Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
 


Өмнө нь Монголын талаас 1959 онд МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус БНСВУ-д айлчилж байсан.

Харин Вьетнамын талаас 1955 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин, 2000 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг, 2008 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет, 2017 онд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар тус тус Монгол Улсад айлчилж байв.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоч(66.181.182.117) 2023 оны 11 сарын 02

энэ малтай малгүй хувийн компаниуд энэ улсаас цагаан будаа байнга худалдан авч буй. үхсэн ноойн баас хулгайч, ЖДҮ-чин, 60 трбумын санаачлагч, Нүүрсний хулгайн хамтрагч, магадгүй ногоон улаан баасны ч асуудалд хамсаатан байж мэдэх итгэлгүй амьтан

0  |  0
Ард(174.192.204.36) 2023 оны 11 сарын 01

Еөк өө болиод Ганхүүтэй нийлээд аялагч болмоор юм. Даанч энэ гуйлгачин хулгайч өөрөөсөө сохор зоосч гаргаж чадахгүй л дээ.Энхбаярын урд сөгдөн байж ял завшсан нүзрсчин , казиночин хулгайч

0  |  0
Зочин(103.212.117.20) 2023 оны 11 сарын 01

Хүүке эхнэрийгээ газар үзүүлж яваа юм шиг харагдаад байхын

0  |  0
Top