Пабло Эскобарын усны үхрүүдийг нядалж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 16

 

Хар тамхины хаан Пабло Эскобарын зарим усны үхрүүдийг нядална гэж Колумбын байгаль орчин, тогтвортой хөгжлийн сайд Сюзана Мухамад мэдэгджээ.

Пабло Эскобарын гэх тодотголтой нийт 169 усны үхэр байгаа аж. 1993 онд Эскобар амиа алдсанаас хойш эрх баригчид хар тамхины хааны хувийн цуглуулгад байсан бусад амьтдыг тараан байрлуулсан ч усны үхрүүдийг тээвэрлэхэд хүнд байсан тул зөнд нь орхижээ.

Усны үхрийн тоо толгой эрчимтэй өсөж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тул Колумбын эрх баригчид цагтай уралдан, яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Сюзана Мухамад мэдэгджээ. 2021 онд зарим эрдэмтэд амьтдыг нядлахыг санал болгосон бол зарим нь усны үхрүүдийг хөнгөлөх санал гаргасан байна. Энэ дагуу Колумбын байгаль орчин, тогтвортой хөгжлийн яамны тооцоолсноор, нэг эр үхрийг хөнгөлөхөд 40 сая песо буюу 10 мянган ам.долларын зардал гарах ба энэ ажлыг ирэх долоо хоногоос мөн эхлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top