МАН-ын бүлэг дотроо "ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЖ" эхлэх нь

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

УИХ-ын түшээд, ялангуяа МАН-ын бүлгийн гишүүд БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА гэх төө эрх мэдлийн төлөө тогоондоо тэмцэлдэж эхлэх нь ээ. Учир нь, УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр энэ долоо хоногт таван байнгын хорооны даргыг томилно, ирэх долоо хоногт үлдсэн дөрвөн байнгын хорооны даргыг томилохоор тогтжээ.  

Тэрбээр "УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийднэ. Намын бүлэг дотроо гишүүдийг өрсөлдүүлж, сонгох болно" гэх тайлбарыг өнөөдөр /2023.11.20/ хэвлэлийнхэнд өглөө. 

Эндээс харахад, байнгын хорооны дарга гэх төө илүү эрх мэдлийн төлөө эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын гишүүд өөр хоорондоо өрсөлдөж, тогоондоо хөлөө жийлцэж эхлэх нь бололтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top