Леонардо ДиКаприо найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй Талархлын баяр тэмдэглэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 28

 

Леонардо ДиКаприо Талархлын баярыг найз бүсгүй Витториа Сереттигийн гэр бүлийнхэнтэй хамт өнгөрүүлжээ.

Энэ жил 49 нас хүрч буй жүжигчин Леонардо ДиКаприо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 25 настай загвар өмсөгч бүсгүйн гэр бүлийнхний хамт Лондонд явж байгаад папарацичдын дуранд өртжээ.

Хамтдаа урлагийн тоглолт, галерей үзэж, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилсон тэд өнгөрөгч есдүгээр сараас эхлэн харилцаагаа албан ёсоор зарласан. Виттория Сереттигийн хувьд 2020 онд DJ Мэттио Миллеритэй гэрлэсэн ч удалгүй хоёр тийш болжээ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Лео энэ удаад харилцаандаа илүү нухацтай хандаж байгаа гэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top