Жейсон Момоа, Лиза Боне нарын салалтын шалтгаан юу байв?

2024 оны 01 сарын 29

Холливудын үлгэр жишээ хос байсан Жейсон Момоа, Лиза Боне нар 18 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсныг олон хүн гайхаж хүлээж авсан билээ.

Олон хүнд хүч өгсөн тэдний хайрын түүх маш сэтгэл хөдөлгөм. Жейсон Момоа 8 настай байхдаа Лиза Бонег киноноос хараад дурлаж, заавал эхнэрээ болгож авна гэж шийдсэн гэдэг.

Хайртай эмэгтэйгээ өөрийн болгож, хоёр хүүхдийн эцэг, эх болсон тэд 12 насны зөрүүг үл харгалзан жаргалтай хос байсан юм.

Тэгвэл тэдний салалтын шалтгаан нь Жейсон Момоагаас болсон гэж шар хэвлэлүүд бичжээ. Жүжигчин залуу 18 жилийн хугацаанд олон удаа эхнэрээсээ өөр хүнтэй уулзаж байсан гэнэ. Лиза түүнийг уучилж, засарна гэж итгэж байсан ч юу ч өөрчлөгдөөгүй тул гэрлэлтдээ цэг тавихаар шийдсэн байна.

Хосууд хэсэг хугацаанд тусдаа амьдраад эргэн нийлсэн ч саяхан бүх зүйл дууссан талаар мэдээлсэн билээ. Гэхдээ тэд эв найрамдалтайгаар салж, хүүхдүүд болон эд хөрөнгөө хуваах асуудлаар маргаагүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top