Өдөр тутмын хэрэглээ болсон талхыг зөв хадгалж, хэрэглэх нь чухал

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07

*Нарийн боов, боорцгийг талхтай хамт хадгалдаггүй.

*Талхны савгүй бол шил, паалан, шаазан ёроолтой савыг ашиглаж болно.

*Багахан хэмжээний элсэн чихэр, эсвэл түүхий төмс, зүсэм алимыг савны ёроолд нь дэвсвэл талх хөгцрөхгүй.

*Талхны амтыг хуванцар сав алдагдуулдаг тул модон сав сонго.

*Талхны савнаас эвгүй үнэр гараад байвал нимбэгний хальс, орос цуунд дүрсэн даавуу түр хугацаанд байлга.                   

*Талхны саванд үлдсэн үйрмэгийг ойр ойрхон цэвэрлэж, орос цууны уусмал, содтой усаар угааж, агаар оруулж бай.

*Ямарч талх 72 цаг болоод хуучирдаг. Иймд шошгон дээрх он, сар, өдрийг анхааралтай харж бай.

*Талхыг тасалгааны хэмд хадгалах нь хамгийн тохиромжтой.

*Хар, цагаан талхыг хамт хадгалж болохгүй. Яагаад гэвэл цагаан нь харынхаа үнэрийг өөртөө шингээдэг.

*Цагаан талхыг агаар нэвтрэхүйц цаасан хайрцаг, гялгар уутанд хадгалж болно.

*Талхыг уут савгүйгээр хөргөгчинд хадгалж болохгүй. Учир нь хөргөгчний эвгүй үнэр талханд амархан шингэдэг.

*Талхыг хөргөгчинд хөлдөөж хадгалж болно. Хөлдүү чигээр нь гурван сарын турш хадгалахад амт, чанар өөрчлөгддөггүй. Хөлдөөсөн талхыг хэрэглэхдээ шарах шүүгээнд 10 мин жигнэх буюу тагтай саванд хийн, богино долгионы зууханд халаана. 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top