Муамара Каддафитай холбоотой 28 факт

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

1.         Бүтэн нэр: Муамар бен Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Хамид аль-Каддафи.

2.         Хэн ч түүний нэрийг хэрхэн зөв бичдэгийг мэддэггүй. Каддафигийн 30 орчим латин транскрипци нэр бий. Gaddafi, Gathafi, Gathafi, Gadafy, Qaddafi гэх мэтээр…

3.         Төрсөн өдөр нь тодорхой бус. Ихэнх эх сурвалжууд 1940 онд төрсөн гэдэг. Харин тэр өөрийгөө Сирт хотоос өмнөд зүгт 30 км газарт 1942.06.19-ний өдөр төрсөн гэдэг.

4.         Түүний эцэг нь “аль-каддафа” омгоос гаралтай. Эцэг нь тэмээ ямаа маллаж, эх нь гурван охинтойгоо орон гэрийнхээ ажлыг амжуулдаг энгийн л нэгэн айл байжээ.

5.         Бас нэг мэдээллээр бол Каддафиг FAFL-ийн офицер Альберт Прециозигийн хүү ч гэдэг. Тэд үнэхээр төстэй.

6.         Муамар Каддафи 1979 оноос өнөөг хүртэл Ливийн ямар нэгэн өндөр албан туушаалгүй. Зүгээр л удирдагч.

7.         Ливичүүд түүнийг «аль-ах аль-каид ассаура» («хувьсгалын удирдагч ах») болон «аль-ах аль-акыд» («ах хурандаа») хэмээн авгайлдаг

8.         1976 онд түүнд хошууч генерал цол өгсөн тэрээр хурандаа цолоо одоо ч хадгалсан хэвээр

9.         Каддафигийн хувийн бие хамгаалагч нь  Калашниковаар зэвсэглэсэн 40 бүсгүй.

10.       Гадаадад аялахдаа тэмээ авч явах сонирхолтой. Сүүг нь уух гэж.

11.       Авраам Линкольн болон Махатма Ганди нарыг шүтдэг.

12.       Тэр их хөдөлмөрч. Өдөрт 16-18 цаг ажиллах юу ч биш

13.       1981 онд Америкчууд ерөнхийлөгч агсан Рональд Рейганы амь насанд халдах гэж байсан гэх хэрэгт түүнийг буруутгадаг.

14.       Каддафи террористуудын номер нэг дайсан.

15.       1984 онд Лондон дахь Ливийн элчин рүү Каддафийг эсэргүүцэгчид халдаж байв.

16.       1986 онд америкчууд Триполи хот дахь Каддафигийн байрлалд бөмбөг хаяж байв. Түүний хагас ойтой өргөмөл охин нь нас барсан

17.       Каддафи Африкийн Нэгдсэн Улсыг /АНУ/-ыг байгуулахыг их хичээсэн

18.       Хоёр удаа гэрлэсэн.

19.       Найман хүүхэдтэй. Нэг охинтой

20.       Нэг хүү нь /Саади аль-Каддафи/ Ливийн хөлбөмбөгийн шигшээд тоглодог

21.       Нөгөө хүү Мотассим нь хурандаа.

22.       Ганц охин Айеша нь Парист сургууль төгссөн

23.       Каддафи Уильям Шекспирийг Арабын цагаач гэдэг. Шекспирийг англи явахаасаа өмнө Шейх Зубейр гэсэн нэртэй байсан гэдэг

24.       Хобби нь ан, интернет, ном унших

25.       Кофе уудаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, бага идэж их ажилладаг

26.       Хөрөнгө нь 32 тэрбум доллар гэгддэг

27.       Италийн UniCredit-ийн 7.5 %, Fiat-ийн 5%, Finmeccanica-ийн 2%, Pearson фирмийн 3%, The Economist сэтгүүлийн 50%, Juventus клубын 7.5%-ийг тус тус эзэмшдэг.

28.       143,8 тонн алттай. Энэ нь 6.5 тэрбум доллар болно. Энэ бүх хөрөнгө нь Ливийн төв банкинд байршдаг. Түүнийг өөрөө удирдана.

Р.Слава Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top