Монголчуудыг “мөлжих” “Хаан” банк

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 12

“ХААН” банкинд өнөөдөр Монгол Улсын нийт өрхийн 80 гаруй хувь нь барьцаалагдчихаад буй. Энэ бол гарцаагүй үнэн. Үүгээрээ гадаад эзэнтэй энэ байгууллага монголчуудыг шулж, мөлжиж байгаагийн тод жишээ. 20 дугаар зууны эхээр Манж, Хятадын пүүсүүд монголчуудыг шулж, зээл, хүүгээр өрөнд унагаж, хамаг малыг нь хуу хамдаг байсан тухай түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн. Тэгвэл 21 дүгээр зуун эхэнд “ХААН” банк мэтийн гадны хөрөнгө оруулагчид арга хэлбэр нь өөр болохоос биш яг л Манж, Хятадын пүүсүүд шиг авирлаж байгаа нь нууц биш. Манай улсын хэмжээнд одоогийн байдлаар “ХААН” банкны 500 гаруй салбар нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр салбар нэгж бүртэй Монгол Улсын 1.6 сая иргэн байнга харилцаж байдаг хэмээн “Монголбанк”-ны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж бахархалтайгаар хэлсэн байна лээ. Тэгвэл энэ тийм ч бахархаад байхаар зүйл биш л болов уу. Учир нь энэ 1.6 сая иргэний дор хаяж 50 хувь нь “ХААН” банканд өр, зээлтэй. Зээлдэгчид ихэвчлэн багш, эмч гээд төвсийн байгууллагын ажилчин албан хаагчид. Дээр малчид, хувиараа бизнес эрхлэгчид ч зээлдэгчдийн нэлээд хувийг эзэлдэг. Малчидын хувьд хүүхдийнхээ хичээл, сургалтын төлбөрийг олохын тулд “ХААН” банкинд хамаг малаа барьцаалчихаад, хүүнд идэгдэж дууслаа. Нэг л өвлийн шуурганаар... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top