Муухай Монгол: Хулгайн анчид /факт 3/

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Өмнөх нийтлэлээрээ ховор ан амьтдыг хоморголон устгадаг этгээдүүдийн талаар хүргэж байсан бол энэ удаад тэдний үйлдэл хийгээд бусад бүх фактыг зурагтайгаар дэлгэхээр зорилоо. Өөрсдийгөө анчин гэх нэрийдлээр дөвийлгөж ховор сайхан анг хурдан буу, хурдан унааны хүчээр устгадаг эрхмүүдийг дараагийн дугаартаа онцлох болно.

Монгол улсын хэмжээнд хэдэн хүнд ямар төрлийн галт зэвсэг ан агнуурын зориулалтаар ашигладаг тухай тооцоо судалгаа дээхнэ үед нэг гарч байсан бол сүүлийн жилүүдэд энэ төрлийн мэдээллүүд улам л хомс болох хандлага ажиглагдаж эхэллээ. Ингээд бодохоор галт зэвсэг эзэмшигч иргэдийн хэд нь ан агнаж, хэд нь гэрийнхээ хананд өлгөдөг талаар ярих ч хэрэггүй биз.

Ганган машинтай, хурдан буутай л бол галзуу юм шиг хагас бүтэн өдөр алгасалгүй хөдөөг зорьж ан агнах нэрийдлээр бахаа хангагчид манай улсад олширчээ. Зарим нэг нь зориуд бизнесийн ашиг сонирхлоор хэдэн арваар нь алж устгадаг болчихож. Ан ховордлоо л гэж харьяа яам, хамгаалалтын захиргааныхан ярихаас биш үнэн хэрэгтээ тэд дорвитой хамгаалж чадахгүй байна.

Сүүлийн хэдэн жил ховор амьтдыг хамгаалах биш харин ч устгаад дууслаа. Халиун буганы тоо толгой гэхэд л хэдэн арваараа, хөвчийн хүрэн баавгай бүр ч үзэгдэхээ больчихож. Хаа сайгүй бэлчдэг зээр гэхэд л хаа нэгтээ хэдхэн зуугаараа харагдаж, тарвага гэх өнөөх дархан цаазтай амьтан нүдний гэм болсон. Анхны цас оруут л буутай, машинтай болгон гахайтай газрыг чиглэн оддог сурагтай. Энэ бүх эрээ цээргүй асуудлаа цэгцэлж харьяа байгууллагууд нь хулгайн анчидтай тэмцээч ээ.


 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.91.159) 2013 оны 12 сарын 24

хулгайн анчидыг хаана явж байна тэнд нь буудаж албал таарна орон нутгийн иргэд аюултай хулгайчид байдаг юмдаа орчин цагийн дүлзэнгүүд л гэсэн үг буудаж алж байгаа хулгайчидыг буудаж алж байж л зогсооно яриад нэмэргүй сэдэв

0  |  0
зочин(202.126.91.159) 2013 оны 12 сарын 09

эдгээр хулгайчидад томхонял эдлүүллэхгүй бол үйлдэл нь тасарахгүй ээ

0  |  0
Top