Силикон хөх амийг нь аварчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Канадын Калгари хотын оршин суугч нэгэн эмэгтэй силикон хөхнийхөө ачаар амь аврагджээ.

Эйлин Ликнесс өөрийн бойфренд 61 настай Фернандо Коратай хамт машинаар явж байсан аж. Гэнэт бие нь таагүй оргин, машинаа зогсоохыг хүсэн, гадагшаа гарсан байна. Цаашид юу болсныг бүдэг бадаг санаж байгаа аж. Хоёр удаа буун дуу сонсогдсон, тэгээд унасан...

9 миллиметрийн гар бууны сум түүний хөхийг нэвтэлсэн аж. Хэрэв хиймэл суулгац байгаагүй бол үхэж ч болохоор байжээ. Хүнд цохилт авсан силикон хөх нь зад үсрэн алга болсон аж.

Шархадсны дараа эмэгтэй ойролцоо байсан ресторан руу гүйж очин, тэндхийн ажилтнууд түүнд түргэн тусламж дуудаж өгсөн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top