Хүүхдэд зориулсан порно оньсого

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

-6 биш ээ, 18+

Аймшгийн үлгэрээс гадна хөрөөний ирийг эхийн хөх мөөмтэй зүйрлэсэн эрээ цээргүй оньсогоны ном байна. Хөрөөний хурц төмөр ир, хүүхдэд хорвоогийн хамгийн сайхан эхийн мөөмтэй зүйрлэн хэлж чадсан л байгаа юм. Хурц гурвалжин хэлбэртэй, иржгэр аржгар төмөр хүн амьтны хөх мөөмтэй ямар ч төсгүй. Ахуйн багаж зэвсгийг эд эрхтэнтэй адилтгаад байвал индүүг хамар, угаалгын машиныг гэдэс гэх мэтээр балайрах юм байна.

 


Нохойн тухай таавар бүр 18+  гэж анхааруулмаар, хүүхэд биш үүхдэд ч зориулмааргүй үг хэллэг, зураг дүрстэй. “Тэд өвсөн дээр хөрвөөж байлаа. Тэгээд тэд хээлтэв” гэжээ. Амьтны порно. Үг найруулга нь оньсогоны ямар ч шинжгүй, гадаад киноны модон орчуулга мэт сонсогдоно. Тэд хээлтээд байхдаа ч яахав дээ. Жингэр нь хээлтэж, эр нь хээлтүүлдэг болохоос хоёулаа хээлтдэг гаж зүйл орчлон хорвоод үгүй. “Хон хон дуутай хондлой дээрээ дэгээтэй” гэх зэрэгтэй зүйрлэн харвал хүмүүжил, ёс суртахууны, уран үг хэллэг, найруулгын үнэр ч алга даа, эрхэм оньсогоч, хүүхдэд  садар самуун сурталчлагч,  бяцхан оюуныг гутаан хордуулагч гуай.

 

зөгий.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pee(202.131.225.197) 2013 оны 11 сарын 26

Uu aimar... odoonii huuhduud iim ym unshij bgaamuu? haanahiin hen gegch nuhur redaktorloson ed ve? hevlehiinhen tegeel gargaj l baidag... hun chanar ali alind ni algaa, heeltmeruud!!! bugdend ni belgevch taraa, iim humuusiig urjuulmeergui bna

0  |  0
Top