Онгоц осолдож найман тамирчин амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Финландын Жамижарви хотын ойролцоо онгоц осолдож шүхрийн спортоор хичээллэдэг найман тамирчин нас баржээ. Онгоцонд сууж явсан нисэгч болон бусад гурван зорчигчийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Онгоцны хөдөлгүүр эвдэрсэн учир газардахаасаа өмнө осолдсон хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. Жамижарви хотын нисэх онгоцны буудал нь туршилтын нислэг хийдгээрээ улсдаа алдаршсан газар юм. Шүхэрчид уг нисэх буудалд газардах гэж байгаад осолдсон бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top