Хүүхдэд мөнгө олгох журамд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21



960 мянган хүүхдийн дансанд  21000 төгрөг оржээ


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө олгох ажлыг  иргэдэд чирэгдэлгүй, олон шат дамж­ла­гагүй олгоход анхааран ажил­­лаж, 2013 оны байдлаар 960 мянга 287 хүүхдийн дан­санд сар бүр мөнгийг нь байр­шуул­­жээ. Оны сүүлийн сар буюу арванхоёрдугаар сард төр­­сөн 2100 хүүхэд хүсэлтээ гар­­гасан боловч энэ сарын мөн­­гөө авч чадаагүй байна. Ар­­ван­хоёрдугаар сард шинээр төр­­сөн хүүхдүүд тухайн сардаа баг­­таан иргэний бүртгэлийн бай­­гуул­лагад бүртгүүлэн, бан­кинд өргөдөл хүсэлтээ гар­­­гаж байгаа ч мэдээлэл нь нийг­­­мийн халамжийн бай­гуул­­­лагад ирэх, халамжийн бай­­гуул­­лагаас Төрийн сан, Мон­­голбанкинд хүргүүлэх, арил­­­жааны банкуудад мөн­гийг шилжүүлэхэд шаардаг­дах хугацаанаас хамаарч ту­хайн ондоо багтаж хүүх­дийн мөнгөө авч чаддаг­гүй ажээ. Тиймээс энэ асууд­лыг зохицуулахаар “Хү­ний хөгжлийн сангаас хүүх­дэд мөнгө олгох тухай журам”-д өөрчлөлт орууллаа. Ин­гэс­нээр  иргэн хүсэлтээ гар­гасан бо­ловч байгууллага хоорон­дын мэ­­дээлэл солилцох, санхүүжил­тийг шилжүүлэх зэрэг иргэнээс үл хамаарах шалтгаанаар ту­хайн ондоо багтан хүүхдийн мөн­гө дансанд нь ороогүй то­хиол­долд дараа оны төсвөөс нө­хөн олгохоор боллоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top