“Бүүвэй” жүжгийн нээлт маргааш болно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 22

Улсын драмын эрдмийн театрын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг дэлгэхээр зэхсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд найруулагч Б.Мөнхдорж  А.Вимпиловын "Хэрээт төгөл" эмгэнэлт инээдмийн жүжгийг толилуулсан юм. Тэгвэл маргааш уг төслийн хүрээнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн "Бүүвэй" гурван бүлэгт уянгын драмын жүжгийн нээлтээ маргааш хийх гэж байна. Энэхүү жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрлээр даван туулж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлэх аж.Найруулагч Н.Ганхуягын  “Бүүвэй” жүжгийг энэ сарын 23-27-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top