АМГ-ын алга болсон ажилтны мөрийг олжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 31

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажлаар явж байсан гурван залуу ор сураггүй алга болсон. Ашигт малтмалын газарын  гурван ажилтны хоёрыг нь олсон бол нэг нь өнөөдрийг болтол сураггүй байгаа юм. Алга болсон иргэнийг сумын онцгой байдлын хэлтэс, эмнэлгээс машин техник гаргаж, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг явуулж байна. Мөн АМГ-аас явуулсан нисдэг тэрэгтэй эрлийн баг ч агаараар хайж байгаа юм. Тэгвэл эрлийн багийнхан түүний хөлийн мөрийг олсон ч хэсэг яваад мөр нь тасарч байгаа учраас эрэл удааширч байгаа талаар Баянхонгор аймгаас мэдээлж байна.Харин нөгөө хоёр ажилтны хувьд энэ сарын 28-нд нутгийн иргэдтэй тааралдсанаар аврагдсан аж. Тэдний нэг нь /АМГ-ын тасгийн дарга, жолооч/ өдгөө Баян-Өндөр сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол нөгөө нь эрлийн багийнхантай хамт сураггүй болоод байгаа хайгуулчнаа хайж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баясгалан(202.21.106.167) 2014 оны 08 сарын 01

Хүмүүс намайг хөдөө явахдаа 3 ш запас дугуйтайг харчихаад шоолоод байдаг юм. Дүглэлт хийхэд миний зөв л юм байна даа...Элстэй газараар халуунд 80 км алхана гэж байхгүй өөрийгөө дүүжилсэнтэй адилхан. Хүний бие маш хурдан усгүйдэж ухаа алдаж унадаг юм.

0  |  0
Top