Б.Бат-Эрдэнэ: Эмэгтэй жүдочдын хоолонд бохир зүйл хийсэн нь үнэн

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 27
-Монголын жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн байсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ талаар спортын их наадамд оролцож буй Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнээс  ньюсвмн сайт тодруулжээ.

Тээрбээр "Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна" гэсэн тодорхой хариултыг өгчээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(150.129.143.41) 2014 оны 10 сарын 01

solongosuud ih muu humuus umaa

0  |  0
Э.БАТ-ҮҮЛ(150.129.142.163) 2014 оны 09 сарын 29

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top