Хөх нохой өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Намрын адаг хөх нохой сарын гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр

Үс засуулбал:хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах,шингэх:07.55-17.57

Барилдлага:Үл тохирох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын 10 сарын 30, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Элдэв тэнгэртэн одтой,хөх нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан,17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар,морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр,луу,хонь,нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,батлах,хэрэглэх,хулгай дээрмийг номхотгох,гэмтнийг шийтгэх,мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх,хэрүүл тэмцэл хийх,цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар,луу,могой,бич, тахиа,гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top