Онцгой байдлын салбарт техникийн шинэчлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 30

Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар,Австри улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нд ОБЕГ-ын дарга,хурандаа Т.Дуламдорж нар өчигдөр гарын үсэг зурлаа.  5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий Гал унтраах,аврах ажиллагааны болон ой хээрийн түймэр унтрах иж бүрэн багаж,тоноглолтой дөрвөн төрлийн 16 автомашин,дагалдах 2000 гаруй тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top