Коммент:Эсэргүүцээд дийлээгүй өндөр үнэтэй хогны уут

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Хотоос 2013 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн айлуудад хогны уут тарааж эхэлсэн. Айл бүрт тараах 15 ширхэг хогны уут олон шүүмжлэлийг араасаа дагуулж байсан ч одоо хүртэл тараагдсаар байгаа. Хогны уутанд зориулан төсөвлөсөн мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж болох хэдий ч хоёр жил дарааллан тус уутыг тарааж байна. Нэг хэсэг хүн бүхэн ярьж, бичиж, эсэргүүцэж байсан ч тараахыг нь зогсоож хүчрээгүй. Энэ удаагийн коммент буландаа "Азийн цагаан дагина" хэмээх хогны уутыг хэвлэл болон жиргээчид хэрхэн бичиж байсныг тоймлон хүргэж байна.

*Хогны уут өөрөө хог болно. Хог болсоор ч байна. Гялгар уут нь байгаль дээр 60 жил амьдрах чадвартай хог юм.  Нийтдээ төсвийн 5.7 тэрбум төгрөгөөр 60 жилийн настай хог хийж байна.

Улс төр судлаач Ж.Мөнхжаргал @munkhjargal_j

*Нийслэлээс хогны ногоон уутанд хогоо хийгээгүй тохиолдолд хогийг нь тээвэрлэхгүй мєн уутыг зориулалтын бус хэрэглэвэл “Хог хаягдлын тухай хууль”-ийн дагуу иргэнийг нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мєнгєєр торгоно гэж байгаа. Айл бүрт сард 15 ширхэг ногоон уут өгч 2500 тєгрєг татвар хэлбэрээр хураадаг.

news.zindaa.mn

*Япон улс гэхэд 1960-аад онд хогон далайд живж, тэр үеийн нөхцөл байдал нь өнөөгийн манай хотоос хэд дахин хүнд байсан бөгөөд 20 жилийн тасралтгүй бодлогын үр дүнд өнөөгийн түвшинд хүрсэн түүхтэй. Харин одоо Японд хог хаягдлыг таван төрлөөр, Европын улс орнуудад 2-3 төрлөөр ангилан зориулалтын хогны уутанд хийж хог тээврийн автомашин, хогны зориулалтын бункерт хаяж байна. Энэхүү ангилан ялгах тогтолцоог Улаанбаатар хотод 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал

*Монголын хууль гурав хоног гэгчээр төсвөөс гурван тэрбум төгрөг зарлагадаж, айл өрхүүдэд үнэгүй тарааж байгаа хогны ногоон уут өнөөдөр хороодын 00-ын өрөөнд хог хаягдал шиг овоорч, хэн ч тоохгүй хог болчихоод байна. Хогны уутыг хороод руу эхлээд 100 ширхгээр нь, дараа нь 30 ширхгээр нь ангилан боодол боодлоор нь хүлээлгэн өгч байсан. Харин хэсгийн ахлагч нар 100 болон 30 ширхэгтэй боодол уутыг 15 ширхгээр нь боож, айлууд руу тараадаг юм. Уутыг ангилан ялгах зэрэг нэмэлт ажил нь хэсгийн ахлагч нарт төвөг болоод зогсохгүй, харшил үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хэллээ.

www.udur.mn


*Нийслэлчүүд өдөрт 3000 тонн хог хаягдал гаргадаг. Удахгүй Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орох бөгөөд нийслэлийн хогны 20-30 хувийг эргэлдүүлэх гэнэ. Иргэдийг ногоон ууттай хогийг л ачих болсон гэж “шахаанд оруулж” байгаа. Жишээ нь, хогийн савны дэргэд, орцны үүдэнд байсан дөрвөн ууттай хогны гурав нь “эко”, нөгөө нь тортой. Гэтэл хог ачдаг компани гурвыг нь аваад, дэлгүүрийн тортой нэгийг нь үлдээх юм. Тэгээд л ууттай хог ухаж төнхөгчид, нохой, шувуу ирж доторхийг нь гаргаад цайрах гэж ядсан “цагаан дагиныг” мөн л хогоор хөглөрүүлнэ.

www.assa.mn

*Өмнөх хотын удирдлагуудаас хол илүү нэр хүндтэй, дэмжлэг, талархлыг хүлээж байсан хотын дарга хогны уутнаас болж энэ бүх хүндлэлээ алдаж орхив. Ар гэрийн ажилд оролцдоггүй нь тэр байв уу, амьдралаас тасарсандаа ч тэр үү, ар өврөөр нь гүйлдэх хурган түшмэлүүд нь нүдийг нь сохолж, чихэнд нь юм шивнэчихэв үү бүү мэд, ямартаа ч “хогны уут өөрөө хог” гэх энгийн зүйлийг ойлгосонгүй.

www.news.mn

*Нийслэлд хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль хамгийн их дутагдаж байгааг иргэд хэлж байна. Тэгвэл хогны уут хийж буй 5.7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн таван цэцэрлэг, 600 хүүхдийн хоёр сургууль, 200 ортой дөрвөн эмнэлэг барих боломжтой байжээ. Гэтэл ийм их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдлээ.

www.fact.mn

*Хог гэдэг бол хотжиж соёлжсон улсад дахин боловсруулагдаж баялаг болдог шахуу зүйл. Өнгөрсөн жил бид хогны 33.3 сая уут үйлдвэрлэж, нийслэлийн 317.1 мянган өрхөд тараасан. Энэ жил 335 мянган айлд нийлүүлнэ гэж “Азийн цагаан дагина” нэртэй ногоон уутны ирээдүйн талаар хотын удирдлагууд мэдэгдээд байгаа.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

*Тэмээн дээр ямааны #гарз гэж. Хогны уутны тасалбар ч гэж байх шиг!!! БYYр цайчихжээ бид ч дасчихжээ. #Ногоон_уут

Batbayasgalan.J@Batbayasgalan Sep 4

*Уут Vvл нь нийлэн харагдсан Умарын халтар нийслэл минь ээ хе Ногоон торгон уутаараа Хэчнээн ч менге цохьлоо доо #УутныТухайНийтийнДуунаас

Танхай эмээ@Tanhai_Emee Mar 28 

*Хогны уут тараахыг хувьдаа буруу зүйл гэж бодохгүй байна. Олон орны туршлага байдаг. Тэхдээ арай их мөнгө зарцуулсан санагддаг. Шахаа байж л байгаа.

Urangoo Altangerel@Urangoo_A May 8

* Хогны уут нь өөрөө хог гэдгийг хотынхонд ойлгуулах юмсан. Ядаж л хэдэн арван жилээр байгальд шингэхгүй.

Г.Отгонбаяр@OtgooGo Apr 23

*Батүүлийн хогны ногоон уут өөрөө 100 жил хэвтэх хог. Зөвхөн хогны ногоон уут хийх зардлаар хот даяар хог ачилтын давтамжийг гурав дахин нэмэгдүүлж болно. Ууттай хог ачихгүй бол хогоороо үлдэнэ ш дээ.

БАТ ИНЖЕНЕР@batengineer Apr 23

 

*Ядаж гондом хийгээч @TsogtgerelB: Хогны уутаа болиочээээээ!!! Мөнгөөр нь хүүхдийн эмнэлэг бариачэээээ!!! Уут хийнээ л гээд зүтгээд байх юм!!

Мөнхбаясаа 2-р суваг@mglbayas Mar 17

* Ажилаа хийж баян улс болсныхоо дараа Оюутны 70, Хогны уут, Эрдэнийн хувь, Эх орны хишигээ тараалдаа Өр тавиад л амьтны ам таглаад явах юм!

Хаянхярваа Амгалан@Khayanaa9900 Mar 13

*"Ариун" ХХК-г үндэсний сайн үйлдвэрлэгч гэж боддог. Салфетк, хогны том жижиг уут нь чанартай. Гэтэл Мэр хогны ногоон уут үнэгүй өгч бн зачем

Bolormaa Luntan@BolormaaLuntan Jan 8

 

*хогны ногоон уутны араас гарлаа. Орой гарах нэвтрүүлгийн асуудлаа өөрчилсөн биш өөрөө л халуун цай шиг буцлах нь..гэхдээ тэр нь илүү амттай

Отгонцагаан@Otgontsagaan1 Mar 18

*Бат-Үүл ерөнхийлөгч болох боломжоо өөрөө хогны ногоон уутанд хийгээд хаячихсан хүн шд

Bayart@Bayartaa Oct 24

*Манай хот жилд 2 удаа гудамжны сандал сольно, ногоон уут тараана, жилд 2 удаа боржуур сольно ийм бж төсөв танахгүй гж гүрийнэ. #цавчаа #UB

Amaraaliberty@amaraaliberty Oct 12

 Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэр хороолол(150.129.143.15) 2014 оны 11 сарын 29

Гэр хорооллын хогийг сард 2 удаа л ачдаг. Өнөөдөр идсэн төмсний хальсаа 2 долоо хоног хадгалж байгаад л нэг ачуулж бн. Элдэв микроб үүсэх, үнэр гарах бол наад захын асуудал, хашаатай тулдаа л болох юм. Энэ хогны уутны оронд хогийг маань сард ядаж 3 удаа ачуулах зохион байгуулалтыг хийж өгөөч. Батүүл дарга гэр хорооллынхныг яагаад хүний тооноос хасаад байгаа юм бэ. Бид газар дээрээ гишгэж хашаан дотроо тухтай амьдармаар бн.

0  |  0
зочин(202.179.27.20) 2014 оны 11 сарын 24

Хогны уут хэвлүүлж байгаа мөнгөөр л УБ хотыг хогны машинаар хангаж бүрэн хоггүй болох боломжтой, яахав ээ, хэзээ нэгэн цагт хариуцлага ирнэ ээ,

0  |  0
Top