”Согтуу жолоочийн хариуцлагыг чангатгана”

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Авто замд гарч буй ослын тоо буурахгүй байгаатай холбогдуулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд өөрчлөлт шинэчлэл оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ямар ямар өөрчлөлт оруулах гэж байгаа вэ?

- Шинэ хуулийн төсөл Хууль зүйн яам, УИХ-ын байнгын хороо гэх мэт дамжлагуудаар ороод УИХ-д өргөн барисан. Энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой. Өнөөдрийн бидний ашиглаж, мөрдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулийг "Зөрчлийн тухай хууль" болгохоор төлөвлөж байна. Зүйл ангиараа яаж өөрчлөгдөж орж ирэхийг сайн мэдэхгүй байна. УИХ хурлаар хэлэлцэгдэж батлагдаагүй болохоор хэлэх боломжгүй. Ерөнхийдөө согтуурсан үедээ авто машин жолоодох зөрчил гаргасан иргэнд тооцох хариуцлагыг нь чангатгах тал дээр нэлээд өөрчлөлт оруулсан.

- Өнөөдрийн бидэнд мөрдөгдөж буй хуулинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ямар  хариуцлага ногдуулж байна. Шинэ хуулиар ямар арга хэмжээ авахаар хуульчлагдсан байгаа вэ?

- Өнөөдрийн бидэнд мөрдөгдөж байгаа хуулийн нөлөөлөл бага болсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 1992 оны хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон жолоочийг таван мянган төгрөгөөр торгоно гэсний дагуу өнөөдрийг хүртэл торгодог. Гэтэл тэр 1992 оны таван мянган төгрөг, одоо үеийн таван мянган төгрөг хоёрын дунд асар их ялгаа байгаа.

Гадны бусад оронд эрхийг нь хасаад, баривчлаад, дээр нь мөнгөн торгуулиар торгодог маш чанга хатуу хууль хэрэгжиж байна.

 Мөн зарим оронд бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг авдаг бол зарим оронд тухайн иргэний унаж  явсан тээврийн хэрэгслийг нь дуудлага худалдаанд оруулж, улсын орлого болгодог. Тиймээс одоогийн шинэ хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаад, нэмж торгодог болгож өөрчлөлт оруулсан. Мөн энэ хуулинд торгуулийн хэмжээ гэдэг зүйл мөнгөн дүнгээр биш хэмжих нэгж гэдэг зүйл орж ирсэн. Зөрчил бүрийг хэмжих нэгжтэй болгосон гэсэн үг. Ямар нэгэн зөрчил дутагдал гарлаа гэхэд 10, 50, 500 гэсэн хэмжих нэгжээр хэмжинэ. Тэрхүү хэмжих нэгж нь үнэтэй гэсэн үг. Жишээ нь гэхэд нэг хэмжих нэгж нь хоёр мянга, таван мянга гэх мэтээр үнэлэгдэнэ. Ингэснээр энэхүү хэмжих нэгж нь инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаад үнэ нь өсөөд явахаар хуульчилсан байгаа. Тиймээс хэдий хугацаа өнгөрсөн ч тухайн иргэнд нөлөөлөх нөлөөллөө алдахгүй гэсэн үг. Энэхүү хууль УИХ хурлаар батлагдаад гараад ирвэл замын хөдөлгөөны аюулгүй байдлын зөрчил багасна гэж бид харж байгаа.

Энэ он гарсаар хэчнээн зөрчил гарсан бэ?

Энэ оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 72.410 зам тээвэр ослын дуудлага  ирсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад  37.2 хувиар өссөн үзүүлэлт. 

- Энэ оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 72.410 зам тээвэр ослын дуудлагын мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 37,2 хувиар өссөн үзүүлэлт. Нийслэлд 12.382 осол бүртгэгдэж шалгагдаж байгаагаас 792 осолд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн энэ он гарсаар эхний есөн сарын байдлаар 192 хүний амь хохирсон 4193 хүн ослын улмаас гэмтэж бэртсэн гэсэн тоо гарсан байна. Өмнөх онтой харьцуулахад мөн л өсөлттэй гэсэн судалгаа гарсан.

- Зам тээврийн ослын гаралт өсөж байгаад нөлөөлж байгаа гол шалтгаан нь юу вэ?

- Ерөнхийдөө өнгөрсөн 2012 оны сүүл үе, 2013 оны эхээс зам тээвэр ослын дуудлага  эрс өссөн. Энэ нь нэгдүгээрт, албан журмын даатгалын хууль гарсантай холбоотой. Даатгуулсан жолооч осолд холбогдоход манай цагдаагийн байгууллагын зам тээвэр ослын акт, ослын дуудлагын дугаарыг үндэслэн даатгалын компани тухайн хүний нөхөн төлбөрийг олгодог. Тэгэхээр иргэд ямар нэгэн осолд холбогдсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгэлийн дугаарыг авах шаардлагатай болсон. Тиймээс өмнө нь иргэд осолд холбогдлоо гэхэд хоорондоо тохирдог байсан асуудал байхгүй болж, нэг үгээр хэлэхэд нийт гарч байгаа ослын тоо бодитоор гардаг болсон гэсэн үг.

Өмнө нь иргэд осолд холбогдлоо гэхэд хоорондоо тохирдог байсан асуудал байхгүй болж, ослын тоо бодитоор гардаг болсон гэсэн үг.

Хоёрт, манай нийслэл хот жилдээ зуун мянган хүнээр тэлж, 45-50 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Энэ мэт хотжилтын нягтаршилаас зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр мөн л хуулийн заалт нөөлөл үзүүлж чадахгүй байгаатай шууд холбоотой юм.

Ж.Уранмандал 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boldoo(182.160.37.255) 2014 оны 11 сарын 25

Энэ Ж. Энхбат гэж нөхөр яадаг шааадаг цагдаа вэ, өнөөдөр согтуу баригдсан нөхдүүдийг 5000 торгодог гэж яаж худлааа шаааж чадаж байнаа

0  |  0
zzzz(150.129.142.176) 2014 оны 11 сарын 25

oligtoikhon shiitgel tuluwlukhud yadag bainaa ,khun alakh geed yawji baigaa khuniig yaji shiitgekh yostoi we ,?shuud eruu uusgeed kheregt tatakh kheregtei

0  |  0
zoshin(49.1.106.16) 2014 оны 11 сарын 25

Tsagdaa nar uursnu uuj terege barij yawdag

0  |  0
unen(119.40.97.108) 2014 оны 11 сарын 25

joloonii kursiin surah hugatsaag nemeechee dandaa chanargui jolooch nar tugsuj bn shdee

0  |  0
zochin(49.98.72.71) 2014 оны 11 сарын 25

yg zov! buh nasaar ni joloo barih erhiig ni hasah esvel barij yvsan mashiniig ni huraaj avch duudlaga hudaldaand oruulah heregtei! sayhan l manai hamar hashaani ailiin gadaa tus nyas geed l duu garahaar ni guij ochod hartal shal sogtu neg gar hashaa haalgiig ni tsom morgochihood henegch ugui za yun surtei yum be joohon degguitchlee geed heleed zogsoj bsimda. iim usan tolgoitnuud mash ih bga shu darga naraa!

0  |  0
Top