Байхгүй зогсоолд машинаа яаж зогсоох вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Иргэдийн бухимдал ба журмын хашаа

Хотын төвөөр энд тэндгүй чирэгдэж явах машинууд чухам хаана очиж, ямар байдалтай эргэж эзэндээ ирдэг болохыг мэдэхээр Гурвалжингийн гүүрний хажууд байрлалтай журмын хашааг сонгож очлоо. Биднийг журмын хашааны гадаа очиход л тэнгэрт дуу нь хадаж, уурлаж бухимдсан хүмүүс байгаа нь илт сонсогдоно. Тэр дундаас 50 орчим насны бололтой нэгэн ах бүр ч ихээр уурлаж “та нар хүний юм ачиж болно, гэхдээ ядаж сэвтүүлэхгүй ачих хэрэгтэй биздээ” гэж журмын хашаанд ажиллаж байсан залуу руу уурлаж байгаа нь харагдлаа.  

Хамгийн их уур бухимдалтай газраар журмын хашааг тодруулмаар санагдана. Тэндээс хэн ч инээж гардаггүй нь мэдээж. Өөрийн буруугааc болж согтуугаар машин барьж яваад тэнд “хадгалуулсан” бол нэг өөр хэрэг. Гэтэл хаанаас ч хайгаад олдохгүй машины зогсоолд зогсоогоогүй гэж хамгийн үнэтэй зогсоолд албадан зогсоосон учраас түүнийг сайнаар хэлэх хэн ч байхгүй биз.

Хашааны хаалганы баруун талд байрлах жижиг манаачийн шовгор шиг байшингийн гадаа хүмүүс дугаарлан зогсоно. Дотор нь машин журамласан, ачсан төлбөрөө хурааж аваад завгүй хэдэн залуус сууж байгаа харагдлаа. Харин гадаа дугаарласан иргэдийн нэг нь “Банкны хажуугийн зогсоолд оруулаад тавьсан машин аччихсан байх юм” гэж гайхах, уурлах хоёрыг хослуулан ярьж зогслоо. Харахад их л дэгжин байрын хувцастай, З0 гаруй насны тэр залуугаас “Яагаад зогсоолд байгаа машиныг ачдаг юм бол” гэж асуухад, “Мэдэхгүй, машины ард тавилаа гэж тэгж байгаа юм байлгүй дээ. Уг нь урд талын машин гарах боломжтой байсан юм” гээд “заа за нэгэнт ийм юм болсон юм чинь мөнгөө төлөөд л машинаа авдаг байх даа” гэж мөнгө хураадаг шовгор руу орлоо. Гэтэл хажууд бас л машинаа авах гэж ирсэн 25 орчим насны залуу бусдын адил үглэсээр дөхөж ирлээ. Түүний ярьснаар банкинд зээл төлөх ёстой өдөр нь “тохиож” өдөржин мөнгө хайсаар арай гэж зээлээ төлөөд банкнаас гараад иртэл дахиад л мөнгө хайх хэрэг гарсан гэнэ. Учир нь банкны гадаа байсан машиныг нь ачаад явжээ.

Улаанбаатарын түгжрэлд хэн ч цаг ашиглан ажлаа амжуулахыг “эрхэм зорилгоо” болгодог. Гэтэл нэг банк руу, эсвэл ганц дэлгүүр рүү ороод гарахын хооронд отож хүлээж байсан юм шиг машиныг нь ачаад явдаг энэ мэт асуудал өдөрт хэд гардгийг хэлж мэдэхгүй. Уг нь эхлээд дүрэм, журам сахиулахаар эхлүүлсэн ажил хэдий ч одоо даамжран бизнес хэлбэрээр явагддаг болсон бололтой.

Машин ачилтын 70 мянга, журмын хашааны таван мянга гээд нийтдээ 75 мянган төгрөг төлж байж сая нэг машинаа авна. /машин ачилтын мөнгө буураагүй байх үе/  Эдийн засгийн хямралд ид “өртөж” буй өнөө үед 75 мянган төгрөг гэдэг бага мөнгө биш. Төрийн албан хаагчийн бараг гурван өдрийн цалинтай тэнцэнэ. Тэгвэл гурван өдөр хөдөлмөрлөж олсон мөнгөө 30-хан минутын дотор энэ байдлаар салхинд хийсгээд байна гэдэг хэцүү асуудал.

Хашааны хаалга таван минут тутамд онгойж, машин ачсан, чирсэн машинууд шил шилээ даран орж ирнэ. Нэг хашаанд ойролцоогоор таван минут тутамд ачуулсан машин орж ирж байлаа.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийтдээ есөн журмын хашаа байдаг гэнэ. Баянзүрх дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт гурав, Сүхбаатар дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр байдаг байна. Нэг журмын хашаанд таван минут тутамд нэг машин орж ирдэг гэвэл есөн журмын хашаанд таван минут тутамд есөн машин ачуулж, есөн жолооч уур бухимдалд ордог болж таарч байна.

Биднийг очиж цаг гаруй зогсоход энэ мэтээр машинаа ачуулсан иргэд ирсээр л байлаа. Мөн машинаа авах гэж ирээд машинаа сэвтсэн байхыг харж уурлаж бухимдаж байсан гээд тэнд уурлаагүй хүн ер нь харагдсангүй. Өдөрт хичнээн машин ачигдаж ирдэг талаар тэнд ажиллаж байсан залуусаас асуухад нэг нь ч юм хэлсэнгүй. Тэнд ирж машинаа авч байгаа иргэд бүгд тэднийг загинасаар байгаад хүний хэлэхийг тоохоо больсоных уу ямартаа ч хариулах хүн байсангүй.

Машин ачдаг компанийн тоо өсч, өдрийн орлого буурсан

Журмын хашаанаас гараад манай сурвалжлах баг замын хөдөлгөөний удирдлагын төвийг зорилоо. Цаг завгүй машин ачдаг хичнээн машин байдаг талаар асуухаар явж байгаа нь тэр л дээ. Зорьсон газраа очиж хэвлэлийн төлөөлөгч А.Мөнхбаяраас сонирхсон зүйлсээ тодрууллаа. Нийслэлд машин зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 14 компанийн 79 машин өдөр тутамд ажил явуулдаг гэнэ. Тэдний нэг нь ЗХУТ өөрөө юм байна. Тэдний тухайд нийт 12 машинтай. Өдөрт дунджаар 30-40 машин ачиж зөөдөг гэнэ. Гэхдээ энэ компани нь Энхтайваны өргөн чөлөө болон Бага тойруугийн нэгдүгээр эгнээн дэх машинуудыг л ачих эрхтэй. Өмнө нь найман компани энэ үйлчилгээг эрхэлдэг байхад 40-50 машин ачдаг байсан. Харин компанийн тоо өссөнөөр энэ тоо буурсан гэж байлаа.

Эндээс харахад энэ төрлийн ажил үнэхээр бизнес болжээ. Ашиггүй байсан бол машин ачдаг компани жил хүрэхгүй хугацаанд ийм олноороо төрөн гарна гэж баймааргүй юм. Харин эдгээр компанийн тоо цаашид энэ мэт өссөөр л байх уу? Энэ асуултын хариуг олж чадсангүй. Учир нь ЗХУТ-д хамааралгүй цагдаагийн газраас зөвшөөрөл өгдөг гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн газраас асуухад “манайд ямар ч хамаагүй. Бид зөвхөн зөвшөөрөлгүй газар тавьсан машиныг холдуул гэсэн шаардлагыг л тавьдаг” гэсэн хариулт өглөө. Уг нь өндөр шалгуур, тендер зарлагдаж байж зөвшөөрөл өгдөг сураг байсан. Гэтэл одоогоор үйл ажиллагаа явуулдаг компаниуд харилцан адилгүй байсан юм. Яагаад гэхээр зарим компани нь 12, 10 машинтай үйл ажиллагаа эрхэлдэг байхад зарим нэг компани нь 1, 2-хон машинтайгаар ажилладаг байх жишээтэй.

Мөнгө нь илүүдсэн хүн хаана ч байдаггүй. 

Хөдөлгөөнд оролцдог машинуудад түгжрээ үүсгэдэг нэг шалтгаан нь нэгдүгээр эгнээнд тавьсан машин тодорхой байр эзэлдэг ч машинаа тавих зогсоол хангалттай шийдэгдсэн байсан бол ийм их уур бухимдал гарахгүй байсан байх гэж бодогдоод болдоггүй. Цагдаагийн газраас энэ талаар лавлахад “Зогсоол хангалттай байдаг. Манай иргэд 150-200 метрийн зайд зогсоол байхад заавал зогсох ёсгүй газар тавьж машинаа ачуулдаг” гэх хариултыг өгч байсан. Гэхдээ зогсоол үнэхээр байдаг байсан бол заавал 75 мянган төгрөгөөр торгуулан байж дүрэм зөрчих шаардлага гарахгүй баймаар юм.  

Ийнхүү журмын хашааны нөхцөл байдлыг хэсэгхэн зуур сурвалжлахад ийм байлаа. Үнэндээ бизнес болгосон энэ үйлчилгээгээ жаахан соёлтой, хариуцлагатай болгомоор байна, хотын даргаа. Нэгэнт дүрэм журам зөрчсөн хойно ачаад явалгүй яахав гэхэд хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж, эвдэж сэвтүүлэхгүй баймаар. Ингэж эвдэж сэвтүүлсэн бол тухайн ачсан компанийнхан засварынх нь мөнгийг төлдөг байх хэрэгтэй болов уу. Тэгсэн тохиолдолд ачилтынхан жаахан ч гэсэн хүний эд хөрөнгөд хариуцлагатай ханддаг болох биз. Цаашлаад одоо нэгэнт баригдчихсан газруудыг зогсоолтой болгох боломжгүй юмаа гэхэд шинээр барилгын зөвшөөрөл авч байгаа газруудад тухайн байшин ямар үйлчилгээ явуулах, хэчнээн давхар байх зэргээс нь шалтгаалан машины зогсоолыг хангалттай хэмжээнд шийдэх шаардлагыг тавьж, ягштал мөрдүүлэх хэрэгтэй байна. Үгүй бол иргэдийг хохироосон энэ мэт байдал цаашид хэдэн жил ч үргэлж мэдэх нь. Ардчилсан нийгэмд амьдраад байна уу, аль эсвэл... мэдэхээ болилоо.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NIISLEL HUU(150.129.142.95) 2014 оны 12 сарын 15

ZOGSSOLGUI BOLGOSON HUUCHIN EXS MAN-N NIISLELIIN ZASAG DARGA NARAAS MUNEYGOO AVTSGAAYA.

0  |  0
Zogsool(150.129.141.249) 2014 оны 12 сарын 14

4-surguuli in orchim zogsool baidaggui ucir 1- egneend tavihaas oor arga alga, ene huitend. Achdag mashin tend baival duguig nohoj. Bolhoorgui bolgono shuu. ,,,,!!!! Duraakuudaa...!!!!

0  |  0
ajil(112.72.13.1) 2014 оны 12 сарын 13

za hiamd mashin juramlaj achidag yumu.hashaanda portoriinhoo tewshiig awch bgaad zoogood ognoo ho

0  |  0
Туяа(202.70.43.18) 2014 оны 12 сарын 08

Зогсоолоо шийдчихээд энэ ажиллагаагаа явуулах хэрэгтэй шдээ. Үнэндээ машин тавих газар байдаггүй шд. Тэгээд хурааж аваад байгаа тэр их мөнгө хаана юунд зарцуулагдаж байна. Үүнийг шалгах нь зөв байна. Хүмүүсийн амьдрал үнэндээ улам хүндэрч байна. Энэ мэтчилэн талхны мөнгө махны мөнгий нь аваад байвал хэцүү л байна. Цонхон дээр нь тавьсан утас руу нь утасдчихдаг байвал бүгд л утасны дугаараа тавьдаг болоод сурчихна шүү дээ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
мягмар(74.129.105.6) 2014 оны 12 сарын 04

Элдэв шалтаг шалтгаан тоочиж өөрсөдийгөө өмөөрөхөө боль.Дүрэм журамаа мэдэж амьдар.Болохгүй газар битгий машинаа битгий тавь за юу.Бүсээ зүү.Ингээд сурчихвал ямар ч асуудалгүй шүү дээ

0  |  0
Шулаачид(202.179.0.238) 2014 оны 12 сарын 04

Хvнийг шулж,хараал идэж хоол олж идэж байхаар чаддаг юм бол еер юм хийж ходоодоо тэжээгээсэй новшнууд

0  |  0
azaa(202.179.0.238) 2014 оны 12 сарын 04

mongol ahan duusee ingej bie bienee shulaj amidarahaa bolimoor bna

0  |  0
munhmandah(202.179.20.250) 2014 оны 12 сарын 04

achihasa omno ter mashinii urd shilen der uldsen utas ru mashinig chni achla hurdan holduulaarai ged heldeg bolchul hen hende amar shd. tegku neeh olon huni yum hulgailj bgam shig

0  |  0
zocnin(150.129.142.73) 2014 оны 12 сарын 03

bid dandaal huvia boddog shvv de zariman utasniihaa nomeriig tavhgvi zuvhun bi zogsoj baival boloo gesen hvmvvs ih baidag bolchihloo minii bodloor torguuliin 50 m aas 100m bolgovol taarna tegvel hvmvvs ih juramtai hen ih munguur torguulhiig bodoh yum be eniig zaniin tsagdaagiin huulind oruulah hergtei ene ih mashinuud chin ihenhen tagsiind yavah gesen hvmvvs ih bga shvv dee

0  |  0
зочин(112.72.13.82) 2014 оны 12 сарын 03

Бүс зүүгээгүй гэж 10000 торгох нь зөв үү.торгоод байна.саналаа хэлээч

0  |  0
Tumur(112.72.11.123) 2014 оны 12 сарын 03

Bur yag hulgaich nohoi shig nuugdaj harj bgal hun ch mashinasa buula za hurdal garad irhes ni umnu achaad alga bolii gesen shig mmusai tsuuvur chonuud uhej dald orj alga bolosoi

0  |  0
Ursgal(112.72.11.123) 2014 оны 12 сарын 03

Ene heden achdag gazruud shataasai araidendej bna ta nar danda ingej hunii hel am idej haraalgaj bga yum chini naad olson mungu chini uneher yum boloh bolov uu da eede medehgui Magnai biluu ter nuhur odoo haagur yavad bna aa shudraga ged yaridag hun odoo er ni alga boltsiin bishuu

0  |  0
uneniig uguilegch(202.131.232.150) 2014 оны 12 сарын 03

ene achilt arai dendej bgaa baigaa bi naiman sharga deer mongo soliulaad garaad l irehed l achih geed zogsoj bsaan ydaj ter tsagaan hoiloogoor ni zarlaad garch ihehgui bol avhine biz dee tegeed minii urd bsan landiig achij chadahgui l bna lee sh dee tegeheer mashin tereg haraj bgaad shuudl achidag ym bna lee dee baliar ymnuud neg tsegtsleh tsag bsn bhaa zogsool hangaltai bol hun zaabal yu gej zam deer tabih be dee medeej l zamaas zailuulj tabiz bgaa shuu dee

0  |  0
Unen baidal(103.229.120.141) 2014 оны 12 сарын 03

Bank ruu orood udah hun tolbortoi zogsool eshul mashingui baij bolno. Hayand n baih gazar mashin zaidagnah hereg baihgui. Ulaan zam deer bogloo uusgeh hereggui. Eshul neg n mashinaa haraaj baij baihgui yu. Bodit baidal iim.

0  |  0
brayan(122.201.25.162) 2014 оны 12 сарын 03

ene setguulch ooroo achuulsan baina l daa , gyals bank uruu orno delguur orno gesen oilgolt baidaggui 5 minut orood irelee gehed heden hund saad bolj baigaa bol . yamarch ulsiin hotiin tov achaalaltai zogsool muutai baidag. sumiin toviin delguuriin gadaa mashinaa haydag shig zogsdog humuusiig sain ach

0  |  0
Ганаа(202.179.20.188) 2014 оны 12 сарын 03

Тэр олон хүний хараал идсэн мөнгө хайшаа ордог юм бол доо?Тэр мөнгийг уул нь зогсоолжуулах, тэмдэгжүүлэх, жолооч нарт сургалт явуулах зэрэг зөв зүйлд үрэхсэн.Хэн нэгэн шулналтай хулгайчын карманы мөнгө болгоод байхыг хэн хүсхэв.Ямар ч хяналт алга.Дэндүү байна, замын цагдаа, хотын захиргаа хоёр.

0  |  0
Hmm(27.123.214.109) 2014 оны 12 сарын 03

zogsool bsan gazariig bugdiin zogsoolgui bolgoj zam tavisandaa suuliin shine zamuud

0  |  0
нервтсэн хүн(122.201.27.2) 2014 оны 12 сарын 03

Зогсоолоо шийдэж чадаагүй байж ачдаг үнэхээр буруу Зогсоолоо шийд л дээ Гадагшаа гараад буцаад ирэхэд машин тавих газар олдохгүй нэг газраа 3-4 удаа тойроод, хамаг цаг, бензин, нервээ бараад хаячих юмаа Зогсоолтой бол хэнч машинаа сэтгэл амар тавиад л явахыг бодно шдээ

0  |  0
Zochin(103.229.123.254) 2014 оны 12 сарын 03

Achih ni zuv arai l denduu zambaraagui bsn achuulsan ni hashra blgui

0  |  0
A(112.72.13.1) 2014 оны 12 сарын 03

Xoox neg zovshoorol olood avchix yumsan.kkkkk.

0  |  0
Top