2015 онд биднийг хүлээж буй үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 31

Хүн төрөлхтний нийтлэг он тоолол буюу Григорийн  тооллоор 2015 он эхэлж байна2015 он бол  XXI зууны 15 дахь жил  бөгөөд үүнийг бас гурав дахь мянганы 15 дугаар он хэмээн тодотгож болно. Харин Буддын тооллоор 2558 дугаар он,  Японд Хэсэйн он тооллын 27 дугаар он эхэлж байна.  Ер нь өөр өөрийн цаг тоололтой улс орон цөөнгүй байдаг аж.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэ оныг Гэрэл болон гэрлийн технологийн олон улсын жилээр зарласан бол мөн Хөрс хамгаалах олон улсын жил хэмээн тодотгож байна.

2015 онд дэлхий дахинд болох зарим нэг  томоохон  үйл явдлыг товчлон хүргэж байна.  Харин цаг хугацааны хувьд  хараахан тогтож товлоогүй  байгаа нийтийн шинжтэй үйл явдлыгэнэ жагсаалтад оруулаагүй болно. Энд нийт хүн төрөлхтний анхааралд өртөхүйц хэд хэдэн үйл явдал байна. Тухайлбал, Их Британийн “Excdibur  Almaz” компани сарыг тойрон нисэх сансрын аялал жуулчлалын нислэг эхлэхээр төлөвлөж байгаа бол Өмнөд Солонгосын “Samsung” дэлхийд анх удаа уян смартфон гаргана.  Түүнчлэн Италийн Милан хотноо "EXPO-2015" олон улсын үзэсгэлэн ажиллана.  Дэлхийн болон уламжлалт шашины удирдагч нарын олон улсын Y их хурал Казакстанд болно гэхчлэн томоохон үйл явдлуудыг нэрлэж болно.

Нэгдүгээр сар

-Хамтын нөхөрлөлийн орнууд болон Гаалийн холбооны улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлнэ.

-Литва улс мөнгөн тэмдэгтээ евро-д  шилжүүлнэ.

-Евро Азийн эдийн засгийн холбоо байгуулах хэлэлцээр эхэлнэ.

-Крымийн шилжилтийн үе дуусгавар болно.

-Европын тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотноо явагдана.

-Хорватын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно.

-Испанийн Гранад  хотноо өвлийн XXVII Универсиад наадам зохиогдоно.

-Дэлхийн хөрсний чийглэгийг  хэмжих зориулалт бүхий  судалгааны станцыг хөөргөхөөр төлөвлөж байна.

Хоёрдугаар сар

-Сансрын «Dawn» аппарат  Церес одой гаригийн тойрог замд орно. Энэхүү Церес одой гаригийг  анх 1801 онд нээсэн бөгөөд түүний диаметр нь 567 миль буюу 913 км хүрдэг  аж.  2014 онд эрдэмтэд энэ гаригаас усны уур илрүүлээд байгаа нь ихээхэн анхаарал татаад байгаа юм.

Гуравдугаар сар

- Израильд парламентийн сонгууль хугацаанаасаа өмнө болно.

-Энэ сарын 20-нд нар бүтэн хиртэнэ. Энэ хиртэлт Атлантын далайн хойт хэсэгт илүү сайн харагдана.

-Мөн сарын 23-29-нд Уран гулгалтын дэлхийн  аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шанхай хотноо болно.

-Бөмбөгтэй  хоккейн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Хабаровск хотноо эхэлнэ.

-Тойрог зам дахь сансрын олон улсын станц руу «Союз ТМА-16М» хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байна.

-Тажикстанд парламентийн сонгууль болно.

Дөрөвдүгээр сард

- Финляндад парламентийн сонгууль болно.

Тавдугаар сар

-Чехийн Прага хотноо шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах  79 дэх удаагийн тэмцээн болно.

- Дуу хөгжмийн их наадам  60 дахь удаагийн “Евровидение”  Австри улс ад зохиогдоно.

Зургадугаар сар

- П. И. Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XY конкурс Москва хотноо эхэлнэ.

-Баку хотноо Европын тоглолт анх удаагаа зохиогдоно.

Долдугаар сар

-Өмнөд Солонгосын Кванжу хотноо  зуны Универсиад наадмын XXVIII тоглолт болно.

-АНУ-ын НАСА-гийн "New Horizons" сансрын аппарат  Дэлхийн ван гаригийн хажуугаар өнгөрнө.

-ОХУ-ын Казани хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн болно.

-Олон улсын олимпийн хороо 2022 оны  Өвлийн цагаан олимпийн тоглолт болох хотын нэрийг сонгож  зарлана.

Есдүгээр сар

-Нарны хагас хиртэлт тохионо.

-ОХУ-д дуу хоолойгоо нэгтгэх өдөр тохионо.

Аравдугаар сар

- Белорусст Ерөнхийлөгчийн сонгууль  болно.

Арваннэгдүгээр сар

-Туркийн Анталь хотод Их-20 /G20/-ийн уулзалт болно.

Арванхоёрдугаар сард

- Испанид  парламентийн сонгууль болно. 

П.Булган

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top